"Эм Ай Ю" Нээлттэй Өдөрлөг болон Олон Улсын хоолны фестиваль

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, багш сурган хүмүүжүүлэгчид, эцэг эхчүүд, болон манай сургуулийг сонирхож буй хүмүүс та бүхнийг 5-р сарын 04-ний өглөө 09:00 цагт зохион байгуулагдах "Эм Ай Ю" дээд сургуулийн “Нээлттэй Өдөрлөг” болон Олон Улсын хоолны фестивальд хүрэлцэн ирэхийг урьж байна.


Та бүхэн "Эм Ай Ю" дээд сургуультай нэг өдөрт танилцах боломжийг бүү алдаарай. 
Энэ жилийн шилдэг илтгэл, мэргэжил сонголтын зөвлөгөө, сонирхолтой үзүүлбэрүүдээс гадна тэнхим тус бүрээс бэлдсэн 15 туршилт хичээлээс өөрийн хүссэн 4 хичээлд сууж үзэх онцгой боломжууд та бүхнийг хүлээж байна.
Мөн түүнчлэн та бүхэн манай тэнхим тус бүрээс мэргэжил, хөтөлбөрүүдийн талаарх хүссэн асуултандаа хариулт авч, зөвлөгөө авах боломжтойгоос гадна та "Эм Ай Ю Олон Улсын дотуур байр"-аар зочлон манай оюутнуудын амьдралтай танилцаж болно.
Эцэст нь манай Оюутны зөвлөл болон Олон улсын оюутнууд та бүхэнд зориулж "Олон улсын хоолны фестиваль" зохион байгуулах гэж байна. Та 7 өөр үндэстний хоолноос нэг дор амталж үзэх орон орны соёлтой танилцах болно.

 

Хөтөлбөр : 

 ”Эм Ай Ю” дээд сургуулийн англи хэлний элсэлтийн шалгалт – 9:00 ~ 10:00
Шалгалтанд орох сурагчид 8:30 сургуулийн төв байранд бэлэн байна уу!
”Эм Ай Ю” дээд сургууль болон хөтөлбөрүүдийн мэндчилгээ – 10:00 ~ 11:20
Оюутан, төгсөгчдийн мэндчилгээ
Туршилт хичээл болон сургуулийн хотхонтой танилцах – 11:30 ~ 13:00 
Олон улсын хоолны өдөрлөг – 13:30 ~ 15:00

Та бүхэн өөрийн нэр, сургууль, анги, эсвэл байгууллага, мөн доорх сонголтуудаас алинд нь оролцох боломжтойгоо Facebook чатаар бидэнд илгээн бүртгүүлнэ үү!
 

Зөвхөн "Эм Ай Ю Нээлттэй өдөрлөг" - Үнэ төлбөргүй, гарын бэлэгтэй
"Эм Ай Ю Нээлттэй өдөрлөг" болон "Олон улсын 
хоолны фестиваль" - ₮5000
Зөвхөн "Олон улсын хоолны фестиваль" оролцох бол - ₮6000

 

Өдөрлөг 5 сарын 4-ний Бямба гарагт болно.
Утас: 7000-7447: 7000-7448

 

Танд амжилт хүсье.