Сөүл дэх Хилтон & Конрад зочид буудлын Хүний нөөцийн албаны захирал Доктор Парк Кейтийн тусгай лекц

 

2019 оны 5-р сарын 6-7-ны өдрүүдэд Доктор Кейт Парк “Эм Ай Ю” дээд сургуулийн Зочид буудлын менежмент,  Менежмент Олон Улсын худалдаа бизнесийн тэнхимийн оюутнуудад зориулан тусгай цуврал лекцүүдийг уншлаа.

Парк Кейт нь Сөүл дэх Хилтон & Конрад зочид буудлын Хүний нөөцийн албаны захирлаар ажиллаж байна.  Тэрээр Солонгосын Ханьян Их сургуулийн зочилох үйлчилгээний удирдахуйн доктор (Ph.D.), Ёнсэй их сургуулийн бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй.

Доктор Парк Кейт нь дэлхийн шилдэг зочид буудалд зочлох үйлчилгээний менежментийн чиглэлээр 30 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд тансаг зэрэглэлийн зочид буудал нээх, үйлчилгээний үйл ажиллагаа, чанарын удирдлага, байгууллагын хөгжил болон соёл, хүний нөөцийн удирдлага, авъяас чадварын менежмент, суралцахуй зэрэг олон чиглэлээр мэргэшсэн хүн юм. Үүнээс гадна тэрээр зочид буудлын үйл ажиллагаа, үйлчлүүлэгчийн талаар "Never Give Up" нэртэй ном хэвлүүлжээ.

 

Доктор Парк Кейт нь цуврал лекцтээ зочид буудлын салбарын хамгийн чухал бүрэлдэхүүн хэсгүүд болон үйлчилгээний менежментийн талаар онцлон тэмдэглэв. Мөн Сөүл дэх Хилтон& Конрад зочид буудлын жишээгээр сэдэлжүүлэлт болон шинэчлэлтийн ач холбогдлыг онцлоод зогсохгүй даяарчлал болон 21-р зуунд шилдэг технологийн үр нөлөө, ач холбогдлыг чухалчилсан.

Доктор Парк Кейт лекц уншихаас гадна 3, 4-р курын оюутнуудад зөвлөгөө өгч ажлын ярилцлага хийсэн бөөгөд “Эм Ай Ю” дээд сургуулийн удирдлага, багш, ажилчдад зориулан лекц тавьсан.