“Эм Ай Ю” дээд сургууль ACBSP олон улсын магадлан авлаа.

“Эм Ай Ю” дээд сургуулийн Бизнесийн удидлагын хөтөлбөр нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн бизнесийн боловсролын чиглэлийн ACBSP олон улсын магадлан итгэмжлэлийг авлаа.  2019 онд зөвхөн  бизнесийн 10 сургууль уг магадлан итгэмжлэлийн авсаны нэг нь “Эм Ай Ю” дээд сургууль байлаа.

ACBSP магадлан итгэмжлэлийн зөвлөл нь “Эм Ай Ю” дээд сургуулийн удирдлага, оюутнуудад зориулсан үйл ажиллагааны стратеги, багш нарын чанар, оюутан болон төгсөгчдийн төлөөлтэй уулзсаны үндсэн дээр уг магадлан итгэжлэлийг өгөх шийдвэрийг гаргажээ.