ДОХ-той тэмцэх өдрийн тайлан

“Эм Ай Ю” дээд сургуулийн Биотехнологи тэнхим жил бүр дэлхий даяар уламжлал болгон зохион байгуулдаг ДОХ-тэй тэмцэх өдрийг 2019 оны 11 сарын 29, 12 сарын 2-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

Манай тэнхим энэ жилийн хувьд Ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажиллан өмнөх жилүүдээс онцлогтой зохион явууллаа. Үйл ажиллагааны хүрээнд Биотехнологи тэнхимийн 1-р түвшний оюутнууд хамтран ажилласан сургуулиудын өсвөр насны сурагчдад ХДХВ, ДОХ-ын тухай мэдлэг мэдээлэл, тухайн өвчний хор уршиг, тоон мэдээллийг хүргэх зорилгоор лекц тавьсан. Уг лекц хичээлийн төгсгөлд сурагчдын дунд асуулт хариултын тэмцээн зохион явууллаа.

Ерөнхий боловсролын 4 бүлэгт уг лекц хичээл явагдсан бөгөөд нийт 80 гаруй сурагчид энэхүү лекц хичээлд хамрагдсан.

Хамтран ажилласан  ХО-ШИ-МИН-ий нэрэмжит улсын тэргүүний лаборатори 14-р сургууль болон “Эм Ай Ю” бүрэн дунд сургуулиуддаа талархал илэрхийлье.