"Love&Comfort&Hope" Концерт

"Багш, урлагийн боловсрол тэнхимээс уламжлал болгон "Love and Comfort"
багш, оюутнуудын хамтарсан сонгодог хөгжим, опера болон найрал дууны
тоглолтыг жил бүр зохион байгуулдаг билээ.

Түүнчлэн энэ жил гурав дахь удаагаа бид "Hope" тодотголтойгоор "Love
and Comfort 3" тоглолтоо та бүхэнд толилуулахад бэлэн болоод байгаагаа
зарлахад таатай байна."

Энэхүү тоглолтын гол зорилго багш, урлагийн боловсрол тэнхимийн сурган
хүмүүжүүлэгчид болон оюутнууд хамтдаа, өөрт өгөгдсөн авъяас
чадвараараа бусдад хайр болон тайвшралыг түгээж, хөгжимийн хүчээр
нийгэмдээ сайн сайхныг түгээхэд зорьж байгаа юм.

Тоглолтын маань онцлог бол зөвхөн Улаанбаатар хот бус, ОХУ-ын гурван
хотноо аялан тоглогдохоор бэлтгэгдсэн дэлхийд алдартай хөгжимийн
зохиолчдын сор болсон бүтээлүүдээс бүрдсэн байгаа билээ.

Таныг дотны хайртай хүмүүс, гэр бүл, хамт олон болоод найз нөхдийнхөө
хамт ирж нэгэн үдшийг дэлхийн сонгодог хөгжим болон дууллын хамт
мартагдашгүй өнгөрөөнө үү хэмээн урьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг доорхи хаягуудаас авна уу.
Утас: 80845067
Цахим хаяг:  as_me@miu.edu.mn