"Love, Comfort and Hope" тоглолт

Талархал хайр болон тайвширлаар дүүрэн "Love, Comfort and Hope" 2019 тоглолт маань өнгөрөгч 12 сарын 9 ны баасан гарагт амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэ удаагийн тоглолтод маань дэлхийд алдартай 20-иод бүтээлүүд толилуулагдсанаас Христмас аялгуунууд онцлог болж чадсан билээ. Үзэгчидийн сэтгэл ханамж их өндөр байсан бөгөөд урьд урьдны жилүүдийн тоглолтуудаас хамгийн өндөр чанартай болсоныг онцлон хэлсэн хүмүүс ч цөөнгүй байлаа.

Багш, урлагийн боловсролын тэнхимийн зүгээс ч бид өөрсдийн авъяас, сурч мэдсэн зүйлсээрээ бусдад хайр болон тайвширлын нэг оройг зориулж чадсандаа маш их баяртай байгаа. Түүнчлэн жил бүр биднийг дэмжиж, хүрэлцэн ирж тоглолтыг маань үздэг үзэгч та бүхэндээ туйлын их талархалыг хүргэхийн сацуу Христмас баярын халуун мэндийг дэвшүүлэе.

Тоглолтын үеэрх зурагуудыг үзэж сонирхоно уу.