“Эм Ай Ю” дээд сургуулийн мэдэгдэл

                "Эм Ай Ю" дээд сургууль           

 

МЭДЭГДЭЛ:

Эм Ай Ю дээд сургуулийн нийт багш, оюутнуудын анхааралд!!

Монгол улсын Засгийн газрын 2020 оны 01- дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар БНХАУ-д гарсан шинэ коронавируст халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд их, дээд сургууль, МСҮТ-ийн сургалтын үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 02 хүртэл зогсоох шийдвэр гарсан. Уг шийдвэрийн дагуу Эм Ай Ю дээд сургууль, Эм Ай Ю бүрэн дунд сургууль болон Хэлний сургалтын төвийн (LEI)” тус тус үйл ажиллагааг 2020 оны 01- дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүртэл түр хугацаагар зогсоох болсныг нийт профессор багш, оюутан суралцагчдад мэдэгдэж байна.

Профессор багш, оюутан суралцагчдыг шаардлагатай тохиолдолд сургууль дээр ирэхдээ амны хаалт заавал хэрэглэсэн байхыг анхааруулж байна.

 

Эм Ай Ю дээд сургуулийн захиргаа

2020-01-27