Мэдэгдэл

САЙН БАЙНА УУ? ЭНЭ ӨДРИЙН МЭНД ХҮРГЬЕ.
ОЮУТНУУДЫН АНХААРАЛД!

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийн дагуу 2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын хичээл эхлэх хугацааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгасантайгаар холбоотойгоор "Эм Ай Ю" дээд сургууль дараах шийдвэрийг гаргасныг мэдэгдье. Үүнд:
1.2020 оны 03 дугаар сарын 02 ны өдрөөс эхлэн хичээл цахимаар буюу онлайнаар явагдах учир та бүхэн өдөр бүр и-мэйл хаягаа шалгаж хэрхэн онлайнаар хичээлээ үзэх талаар мэдээлэл авах болно. (Онлайнаар суралцахад заавал таньд /G-Mail/ хаяг байх шаардлагатай)
2.Хичээл сонголт 02 дугаар сарын 21 өдрөөс 02 дугаар сарын 28н хүртэл үргэлжлэх учир та бүхэн 02 сарын 28ны өдрөөс өмнө төлбөрөө төлж хичээл сонголтоо хийнэ үү! (www.wise.miu.edu.mn)
3.Мөн Оюутны дотуур байр нээгдэх хугацааны талаар эцсийн шийдвэр гараагүй болно. (шийдвэрийн талаарх мэдээллийг цаг тухай бүрт нь мэдэгдэх болно)

Анхаарал тавьсанд баярлалаа.