Цар тахлын халамжийн сан хүргэлээ

Сайна уу Эм Ай Ю сургуулийн багш болон оюутнуудаа 

Шинэ оны эхээр та бүхэнд энэ сайхан мэдээг хүргэх гэж байгаадаа таатай байна.

Таны хувь нэмэр оруулсан хөрөнгийг өнгөрсөн пүрэв гаригт буюу 1-р сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн Тамгын газарт хүргүүлсэн.
Нийт 6.208.800 төгрөг цуглуулсан бөгөөд бид 150 орчим айл өрхөд 5 кг будаа, 5 кг гурил, 2 литр тос, маскаар тусалж чадлаа.
Зардлын дэлгэрэнгүй тайланг хавсаргасан файлаас авна уу.
Гэнэтийн байдлаар Баязүрхийн алба манай сургуулийг талархлын гэрчилгээгээр шагнасан.
Шагналыг Eun Jung Kim багш бидний өмнөөс хүлээж авсан байна.

Монголын хүйтэн өвөл бидний хуваалцсан гэрэл гэгээ, итгэл найдвараар дулаахан болно гэж найдаж байна.