×

ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

“Эм Ай Ю” дээд сургуулийн хамт олныг төлөөлөн та бүхэнтэй мэндчилж байгаадаа туйлын их баяртай байна.
Манай сургуулийн эрхэм зорилго бол оюутнууддаа чанартай боловсрол эзэмшүүлж, тэднийг зан чанарын хувьд төлөвшүүлэн 21-р зуунд өрсөлдөх чадвартай, шударга, үнэнч, шилдэг удирдагчдыг бэлтгэн гаргах юм. Бид сургалтын олон хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд олон орноос эрдэмтэн багш нарыг урин хичээл заалгахын зэрэгцээ багш, оюутан, ажилчдын дунд гэр бүлсэг дулаан уур амьсгалыг бүрдүүлэхийг зорин ажиллаж байна.
Манай оюутнууд эрдэм мэдлэг хуримтлуулахаас гадна бие даан суралцах, шинийг эрэлхийлэх, багаар ажиллах, цаг төлөвлөх, бүтээлчээр сэтгэх зэрэг олон чадваруудыг эзэмшин төгсдөг. Цаашид бид Монгол улс төдийгүй олон улсын түвшинд өрсөлдөхүйц шилдэг удирдагчдыг бэлтгэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулан, таныг амжилт өөд хөтлөх гүүр болон ажиллахыг зорино.

Бид таныг гэрэлт ирээдүй рүү тань хөтөлж нэг алхмаар ойртуулна.

“Эм Ай Ю” дээд сургуульд тавтай морил!

КУОНН Ү МҮНН
“Эм Ай Ю” дээд сургуулийн ерөнхий захирал

×

"Эм Ай Ю" нь Төв Азийн орнуудад Англи хэл дээр дээд боловсрол олгодогоороо танигдсан олон улсын сургууль юм. Олон орны соёлт орчинд дэлхийн долоон орны 600 гаруй оюутан суралцаж байна.

 

×

БОЛОРМАА ГАНБАТ (Кристал)


Бизнес удирдлагын тэнхим, Бакалавр


“Эм Ай Ю” дээд сургуульд элсэн орсноор олон орны оюутнуудтай хамтдаа суралцаж, гадаадын их дээд сургуулиуд руу оюутан солилцоогоор суралцах боломжтой. Үүнээс илүү онцлох зүйл нь гэвэл “Эм Ай Ю” дээд сургууль нь зөв иргэн болгон төлөвшихөд туслах хамгийн тохиромжтой газар гэдэгт би бат итгэдэг. Багш, оюутнууд хоорондоо үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, бие биенээ хүндэтгэн харьцдаг. Багш нар маань хичээлдээ амжилт гаргахад анхаараад зогсохгүй ёс суртахуун, хувийн хариуцлага, бусдыг хүндлэх, үнэнч зан чанарыг бидэнд зааж сургадаг. Тиймээс би “Эм Ай Ю” дээд сургууль бол ёс суртахуунтай иргэн болгон төлөвшүүлдэг гэдэгтэй бүрэн санал нийлдэг.”

 

 

МАРИНА ПАК
Бизнес удирдлагын тэнхим, Бакалавр


“Эм Ай Ю” дээд сургууль нь надад цоо шинэ боломж, гарцуудыг нээж өгсөн юм. Би маш их зүйлийг сурч, мэдлэг хуримтлуулахаас гадна олон үндэстний оюутнуудтай хамтдаа суралцсанаар дэлхийг үзэх үнэ цэнийн ойлголт маань өөрчлөгдсөн. Энэхүү зүйлсээр дамжуулан би хувь хүний хувьд өөрчлөгдөж, амьдрал минь илүү утга учиртай болсон. Манай сургууль тэтгэлэгт хөтөлбөрт оюутнуудаа хамруулдаг нь үнэхээр талархууштай. Учир нь над шиг энгийн хүмүүст ч шилдэг удирдагч болох гайхалтай боломжийг сургууль маань олгодог. Би “Эм Ай Ю” дээд сургуулийн нэг хэсэг болсондоо маш баяртай байдаг.

 

 

 

 

БОДОХСҮРЭН ЦОГБАДРАХ
Клиникийн судлаач, Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлэг,
Докторын зэрэгт горилогч, Био анагаахын шинжлэх ухааны тэнхим, Сөүлийн үндэсний их сургууль
2009 онд төгссөн, Биотехнологийн тэнхим, Бакалавр


“Эм Ай Ю” дээд сургуульд 4 жил биотехнологи мэргэжлээр бакалаврт суралцсан нь уг салбарын талаар надад асар их мэдлэг олгоод зогсоогүй цаашид эм зүйн чиглэлээр судалгаа хийх шинэ хүсэл эрмэлзэл надад төрүүлж өгсөн. Миний хувьд биологи, хими, биохими, ургамлын шинжлэх ухаан, физиологи, эсийн биологийн чиглэлээр арвин мэдлэгийг хуримтлуулаад зогсоогүй бүх хичээлүүд англи хэл дээр явагддаг нь миний англи хэлний яриа болон бичгийн чадварыг сайжруулсан. Намайг үргэлж дэмжиж, мэдлэг, зөвлөгөө, хэрсүү ухаан, хайрыг өгсөн сургуульдаа баярлалаа. Багш оюутан хоорондын харилцаа үнэхээр халуун дулаан, нөхөрсөг байдаг. Оюутнуудыг үргэлж хайрладагт баярлалаа. Би ”Эм Ай Ю” дээд сургуулиараа үнэхээр бахархаж явдаг. Хайртай шүү! “Эм Ай Ю”.

 

ФУРКАТ ИБРАТОВ
Москва дахь “General Electric” эрүүл мэндийн төв
Дэвшилтэт сүлжээний инженер, Сүлжээний тэнхим
2008 онд төгссөн, Компьютер програм хангамжийн тэнхим, Бакалавр


“Эм Ай Ю” дээд сургууль миний амьдралыг мэдэгдэхүйц өөрчилсөн. Эргээд харахад би хувь хүн талаасаа илүү хөгжсөн гэдгээ ухаарсан. Би “Эм Ай Ю” дээд сургуулийг төгсөхдөө зөвхөн бакалаврын зэрэгтэй болоод зогсохгүй гайхалтай туршлага, үнэ цэнэтэй мэдлэг чадварыг эзэмшиж чадварлаг нэгэн болсон. Үүнээс гадна “Эм Ай Ю” дээд сургууль нь Өмнөд Солонгос улсын Халлим их сургуульд намайг 100% тэтгэлэг авч, магистрын зэрэг дүүргэхэд туслан шинэ алсын харааг нээж өгсөнд би үнэхээр их талархдаг. Би 2004 онд “Эм Ай Ю” дээд сургуульд элсэн орсон ба тэр үед одооных шиг олон багш, оюутнууд байгаагүй ч бид яг л нэг гэр бүл шиг байсан. “Эм Ай Ю” хэмээх энэ гэр бүлийн нэгээхэн хэсэг гэсэн сэтгэгдэл төгсөгч нэг бүрийн зүрх сэтгэлд явдаг. “Эм Ай Ю" танд хайртай, бид “Эм Ай Ю” -д хайртай!”

 

КЭРРИ ВАЛЛЭСТАД


Сэргээгдэх эрчим хүчний тэнхим, Тэнхимийн эрхлэгч ба туслах багш,


Америкт олон төрлийн ажил хийсэн ч “Эм Ай Ю” дээд сургуульд багшлах маань хамгийн сайхан мөч байлаа. Оюутнууд анх “Эм Ай Ю” дээд сургуульд ирэхдээ өөрийгөө бүрэн илэрхийлэх тал дээр сул, англи хэлний ур чадвартаа итгэл муутай байдаг боловч 4 жил суралцаад төгсөх үед тэд өөртөө итгэлтэй, англи хэлний чадвар нь сайжирсан, бусадтай чөлөөтэй харилцаж, багаар ажиллах чадварт суралцаж өсөж хөгжсөнийг хараад үнэхээр их бахархсан.
“Эм Ай Ю” дээд сургуулийн оюутнуудыг чадварлаг, авхаалжтай, ирээдүйн шилдэг удирдагчид болгон бэлтгэх нь миний аз жаргал юм!

 

 

ЖЕННИФЕР ВОЛВЕРТОН


Багш, гадаад хэлний боловсролын тэнхим ба Ерөнхий эрдмийн тэнхмийн туслах багш, Оюутанд зөвлөгөө өгөх сэтгэл зүйн төвийн эрхлэгч


Монголд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үйлчилгээ тийм их нийтлэг байдаг зүйл биш юм. Оюутнуудад хэцүү үед нь зөвлөгөө өгч, аяга цайгаар дайлан, амарч тухлах газраар хангах нь тэд нарт хайр халамжийг үзүүлэх боломж юм. Түүнчлэн сэтгэл зүйн онол, стресс менежмент, сэтгэхүй, сэтгэл хөдлөл, зан чанар, хувийн хөгжил гэсэн сэдвүүдээр хичээл заах нь надад сайхан байдаг яагаад гэвэл оюутнуудын сурч төлөвших явцад нь тустай юм. Би сэтгэл судлаач мэргэжилдээ хайртай!

"Эм Ай Ю" мэдээ
Урлагын
Урлагын үзлэг 2019 2019 оны 11-р сарын 09
Нэгдсэн
Нэгдсэн Үндэсний байгууллагын лекцид Биотехнологи тэнхимийн оюутнууд оролцлоо “Дэлхийн хүнсний өдөр”ийг тохиолдуулсан лекц
“Түүх
“Түүх ярилцах орой” 2019 оны 10-р сарын 10
Ширээний
Ширээний теннисний тэмцээн 2019 оны 10-р сарын 07
Ширээний
Ширээний теннисний тэмцээн (зарлал) 2019 оны 10-р сарын 05 (Ширээний теннисний тэмцээн)
"Эм Ай Ю" мэдээлэл
English Camp