КАРЬЕР ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР

"Эм Ай Ю" дээд сургууль оюутан танд карьер эхлүүлж, хөгжүүлэх боломжуудыг олгодог.  

IMG_0134

Карьер хөгжлийн хөтөлбөр нь "Эм Ай Ю" дээд сургуулийн бүх тэнхимийн оюутанд ажил мэргэжлийн чиг баримжаа өгөх зорилготой болно. Энэхүү цуврал сургалт болон ажлын байрны өдөрлөгөөр дамжуулан төгсөгчид болон суралцаж буй оюутнуудад өөрийн хүсэл сонирхолд тохирсон ажлын байр олоход тусалдаг. Карьер хөгжлийн хөтөлбөрөөр төгсөх курсын оюутнууд ажилд орох өргөдөл бичих, өөрийн товч намтарыг хэрхэн бичих мөн ярилцлаганд хэрхэн амжилттай оролцох тухай суралцдаг.  

Карьер хөгжлийн хөтөлбөрийг хариуцах алба нь Монголын шилдэг компани, албан байгууллагуудтай харилцаа тогтоож оюутнуудыг өвөл, зуны амралтаар дадлагын ажил, төгссөний дараах ажлын байранд зуучлах үүрэгтэй байна. Гадаад харилцааны алба нь дараах үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг: 

  • Монголын томоохон ажил олгогчдын төлөөлөгчид Бодь групп, Говь кашмерь, Таван богд групп, Жаст групп зэрэг 20 гаруй албан байгууллагуудыг хамруулсан Ажлын байрны өдөрлөг.
  • Карьер хөгжүүлэлттэй холбоотой сэдвээр тусгай лекц зохион байгуулах. Жишээлбэл, Товч намтар хэрхэн бичих вэ?, Ажлын ярилцлаганд хэрхэн бэлтгэх вэ?, Өөрийн сонирхол чадварт тохирсон ажлын байраа хэрхэн олох вэ? зэрэг. 
  • Монголын шилдэг компаниудаас зочин илтгэгч урьж илтгэл тавиулах. 
  • Оюутнуудыг томоохон компани, үйлдвэрүүдийн (MCS групп, Таван богд групп, Говийн үйлдвэр зэрэг) байранд очиж танилцах аялал хийх зэргийг зохион байгуулдаг.