ОЮУТНЫ БАЙР БОЛОН ХООЛНЫ ГАЗАР

Оюутны байр


Global Residence: "Эм Ай Ю" сургуулийн кампус дотор байрладаг

1-р курст элсэн орсон бүх оюутнууд "Эм Ай Ю" кампус дотор байрлах дотуур байранд амьдрах шаардлагатай байдаг. 200 гаруй оюутны багтаамжтай энэхүү дотуур байр нь 2017 онд ашиглалтанд орсон бөгөөд гал тогоо, угаалгын машин, интернет зэрэг шаардлагатай зүйлсээр бүрэн хангагдсан. 1-р курстээ дотуур байранд амьдарч олон орны соёлоос суралцах боломж нь оюутны амьдралынх нь чухал хэсэг болдог. Түүнчлэн оюутнуудад сурах орчинг нь бүрдүүлж өгч бусад оюутнуудтай нөхөрлөх боломжийг олгодог. Ахлах курсын оюутнууд дотуур байранд амьдарч болох ч 1-р курсын оюутнуудад дотуур байранд амьдрах боломжийг эхлээд олгоно.

Дотуур байрны менежер болон ахлах курсын оюутнууд 1-р курсын оюутнуудын эрүүл ахуй, аюугүй байдлыг хангахад туслан ажилладаг. 

Дотуур байрыг хариуцсан менежер ажилладаг бөгөөд мөн дотуур байранд амьдардаг ахлах курсын оюутнууд нь 1-р курсын оюутнуудын эрүүл аюулгүй байдлыг хангахад тусладаг.

 

         

 

A & B Дотуур байр: Кампусаас гадна байрладаг

A & B дотуур байр нь "Эм Ай Ю" кампусаас гадна байрладаг бөгөөд 100 гаруй оюутан амьдрах боломжтой. Мөн өрөөний багтаамжаас шалтгаалан нэг өрөөнд 2-3 оюутан амьдардаг. A & B дотуур байр нь иж бүрэн гал тогоо, хичээл хийх болон дасгал хийхэд зориулсан өрөө, интернет, угаалгын машин гэх мэт хэрэгцээний зүйлсээр бүрэн хангагдсан. Дотуур байрыг хариуцан багш ажилчид амьдардаг бөгөөд дотуур байрны багтаамж дүүрсэн үед 1-р курсын оюутнуудыг эхэнд тавьж дотуур байранд амьдрах боломжийг олгодог. Мөн Даваа гарагаас Баасан гараг хүртэл өглөөний 7:20 болон 8:50 цагуудаас сургуульруу явах автобусаар хангаж өгдөг. 

Дотуур байрны төлбөр болон анкетын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Оюутны албаны dir_student@miu.edu.mn гэсэн и-мэйлээр холбогдож асуугаарай.