ОЮУТНЫ АМЬДРАЛ

"Эм Ай Ю" дахь оюутны амьдрал


 

Туршлага олж авах

Өнгөрсөн жилүүдэд бид “Эм Ай Ю” дээд сургуулийн оюутнуудад зориулсан маш олон төрлийн үйл ажиллагаа, арга хэмжээг зохион байгуулсан. Урлагийн үзлэгээс эхлээд спортын тэмцээнүүд, нийгэмд зориулсан арга хэмжээ гэх мэт бүхий л үйл ажиллагаа оюутан багш нарт амьдралыг таашаах, шинэ зүйлийг мэдрэх боломжийг олгодог.

Гадаадад суралцах

Хичээлийн улирал бүр “Эм Ай Ю” дээд сургууль оюутнууддаа “Оюутан солилцооны хөтөлбөр” (SEP) –өөр дамжуулан нэг улирлын турш гадаадад суралцах боломж олгодог. Энэ нь өөр нэгэн соёлыг мэдрэх, шилдэг их сургуулиудад суралцах, гадаад хэл сурах, шинэ найзуудтай болох зэрэг олон гайхалтай боломжийг бүрдүүлж өгдөг.

Оюутны оролцоо

Оюутнууд “Эм Ай Ю” дээд сургуульд үйл ажиллагаагаа явуулдаг нэг болон түүнээс олон төрлийн байгууллага, оюутны клубуудэд элсэх боломжтой. Хэрэв нэгдмээр байгаа клуб тань байхгүй бол өөрөө клубээ нээсэн ч болох юм.

Нийгмийн харилцаа

“Эм Ай Ю” дээд сургууль нь оюутнууд багш нартайгаа гайхалтай харилцаатай байж чаддаг онцгой газар юм. “Эм Ай Ю” дээд сургуулийн багш нар нь “Оюутныг халамжлах хөтөлбөр” (SCP)–өөр дамжуулан оюутнуудад тусламж зөвлөгөө өгөхдөө үргэлж бэлэн байдаг. Мөн жил болгон тэнхим бүрийн оюутан багш нар бие биенээ таньж мэдэн нөхөрлөхийн тулд нэгээс хоёр өдрийн “Танилцах аялал” (MTP)–д явдаг.