НОМЫН САН

“Эм Ай Ю” дээд сургуулийн номын сан

Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13-р хороо, 51 шуудангийн салбар, Шуудангийн хайрцаг 252, “Эм Ай Ю” дээд сургууль| 976 - 70150076 | library@miu.edu.mn

Танилцуулга

“Эм Ай Ю” дээд сургуулийн номын сан нь төв байрны 1 давхарт байрлах ба тус сургуулийн сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажилд түшиц баз суурь нь байждэмжлэг үзүүлэхүйц мянга мянган боть ном сурах бичиг, сэтгүүлийн цуглуулгийгбүрдүүлэн хадгалж байдаг. Мөн тус номын сан нь зөвхөн ном сурах бичгийг цуглуулан зохион байгуулж хадгалах бус бусад бүх төрлийн мэдээллийн цуглуулга буюу хүн төрөлхтөний эрдэм шинжилгээний ажлын ололт амжилт, судалгааны ажлууд, багш оюутнуудад үр нөлөөтэй үнэн зөв мэдээллээр ханган үйлчлэхэд чиглэгдэнэ. Манай номын сангийн зорилго нь тус сургуулийн сургалт судалгаа, эрдэм шинжилгээний үйл ажиллагаанд дэмжлэг болохуйц эрдэм шинжилгээ, судалгааны ажлын бүрэн бичигдсэн баз суурь, цахим сэтгүүл зэрэг өргөн хүрээний хэлбэрийн цуглуулгыг бүрдүүлэн ажиллах юм.“Эм Ай Ю” дээд сургууль нь сургалт судалгааны чиг хандлагад дэмжлэг үзүүлэх буюу үр нөлөө бүхий сургалтаар ханган ажиллахаар хүчин чармайлттайгаар үйл ажиллагаагаа явуулах зорилгодоо хүрэхийн тулд ажиллаж байна.

Байршил

Төв байрны (D) 1 давхар

 

Цагийн хуваарь

Хавар намрын семистер

Зун өвлийн семистер

Даваа- Баасан

Бямба

Даваа-Баасан

Бямба

7:30-21:30

10:00-19:00

8:00-17:00

ажиллахгүй

Ням гараг болон Бүх нийтийн баярын өдрүүдэд амрана.

 

Ном олгох журам

Гишүүнчлэл

Номны тоо

Хугацаа

Гишүүнчлэл

Номны тоо

Хугацаа

Багш

7

21 хоног

Ажилчид

3

10 хоног

Магистр анги

3

14 хоног

Эм Ай Ю бүрэн дунд сургууль

2

5 хоног

Баклавр анги

3

7 хоног

 

 

 

  • Торгуулийн үнэлгээ
  1. Хүлээлгийн 4 хоног байна. 5 дах өдрөөс хоног тутам 500₮тооцогдоно.
  2. Хугацаа хэтэрсэн 5-20 хоногийн торгуул хоногт 500₮тооцогдоно.
  3. 21-с дээш хоногийн торгуул хоногт 25000₮мөн дээр нь нөхөн төлбөр 100000₮нэмэгдэнэ.

 

Номын сангийн бүтэц, зохион байгуулалт

  • Хувилах төв
  1. Сканнер: оюутнууд тухайн төвд ашиглах боломжтой
  2. Хэвлэх машин: оюутнууд тухайн төвд ашиглах боломжтой
  3. Аудио дүрс бичлэгийн материал: бүх оуютнуудын хэрэгцээнд
  • Цахим танхим
  1. Оюутнуудын хэрэгцээнд зориулсан өндөр хурдтай интернет компьютер
  • Чөлөөт сонголт бүхий номын фонд: Чөлөөт сонголт бүхий номын фонд нь ном олголтын дотоод журмын дагуу олгогдоно.
  1. 15000 орчим номын фондтой
  2. Дьюгийн аравтын ангилалаар ангилагдан байрлагдсан
  3. 000 Ерөнхий анги, 100 Философи, 200 Шашин, 300 Нийгэм, 400 Хэл шинжлэл, 500 Байгалийн ухаан, 600 Технологм, 700 Урлаг, 800 Утга зохиол, 900 Түүх
  4. Бүх ном сурах бичгүүд чөлөөт сонголттой
  5. Уншигчид нь электрон каталогоос номоо хайсны дараа номын фондноос номоо хайж лавлагаа бүртгэлийн хэсэгт бүртгүүлэн үйлчлүүлнэ.
  6. Хэрэв та ном зүйн мэдээллийг мэдэхгүй бол тавиурын заалтаар нь хайж болно
  7. Гэрээр ном авахдаа оюутны үнэмлэхээр лавлагаа бүртгэлийн хэсэгт бүртгүүлэн үйлчлүүлнэ
  • Багаар суралцах өрөө: Зөвхөн тус сургуулийн оюутан багш ажилчид ашиглана.
  1. 2 болон түүнээс дээш багаар суралцах бүрэлдэхүүн ашиглах
  2. Тухайн өрөөг 3 цаг хүртэл хугацаагаар захиалан ашиглах
  3. Ганцаарчилсан суралцагч ашиглахгүй
  4. Захиалгатай үед ашиглах боломжгүй
  • Лавлагаа мэдээлэл бүртгэлийн хэсэг
  1. Тухайн номын сангийн мэдээллийн баз эх үүсвэрээс төрөл агуулга хэвлэгдсэн он сар зэрэг тусгай мэдээллийг шүүж каталогийн аргаар нэгтгэн гарган мэдээлээр хангах
  2. Лавлагаа мэдээллийн хэсэг нь 15000 орчим мэдээллийн сантай
  3. Лавлагаа мэдээлийн төрлүүд: Толь бичиг, нэвтэрхий толь, гарын авлага, намтар, статистикийн мэдээ, тусгай толь бичиг
  • Аудио видео өрөө
  1. Энэ хэсэг нь оюутнуудын аудио видео санг ашиглах боловсролд зориулсан хэсэг юм
  2.  Кино, лекц, сургалтууд, хөгжим, хэлний зэрэг төрөл бүрийн цуглуулга
  3. Хэрэглэгч нь хэрэгцээт материалаа сонгосны дараа номын санчид хүсэлт тавина
  4. Тухайн материал нь зөвхөн номын санд ашиглагдана
  • Архивын материалын цуглуулга
  1. Эм Ай Ю дээд сургуулийн 2002 оноос хойшхи бүхий л бичиг баримтын цуглуулга нь хадгалагдаж байдаг
  2. Энэхүүцуглуулгын үйл ажиллагаа нь Эм Ай Ю дээд сургуулийн багш ажилчид болон оюутнуудын судалгаанд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн бөгөөд нөгөө талдаа өргөн хүрээний түүхэн ач холбогдол бүхий бүртгэлийг хадгалах зорилготой
  3. Эх сурвалжуудыг хамгаалан удирдан зохион байгуулахын тулд ном зүйн аргаар боловсруулагдсан

 

Гишүүнчлэл

  1. 2017 оноос эхлэн Монголын Номын Сангуудын Консерциумын гишүүнчлэлд орсон
  2. Эм Ай Ю дээд сургуулийн оюутнууд тус Консерциумын үйлчилгээ мэдээлэлд хамрагдана
  3. Номын сангийн үнэмлэх: Оюутны үнэмлэхээрээ номын сангийн бүхий л үйлчилгээг авна

Номын сангийн мэдээлэл

  • Вэбсайт
      •   Visit: http://library.miu.edu.mn/
      •   Номын сангийн ажиллах цагийн хуваарь, холбоо барих, ном олгох журам, номын сангийн хайлтын системийн тухай зэрэг бүхий л мэдээлэл багтсан

Цахим сан

  • EBSCO
      •   Зочлох хуудас: http://search.ebscohost.com/
      •   eBook Academic Collection – over 160,000 e-books