ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ТӨВ (SSC)

Оюутны хөгжлийн төв (SSC)


 

Оюутны хөгжлийн төвд тавтай морил. Та бүхнийг “Эм Ай Ю” дээд сургуульд суралцах хугацаандаа олж авах мэдлэгийг баяжуулах зөвлөгөө, тусламжаа эндээс олж авна гэж итгэж байна. Манай төв нь номын сангийн 2 давхарт 1-р өрөөнд байрлах ба цагийн зөв хуваарилалт, сэтгэл санааны тогтвортой бус байдлыг тодорхойлох, бичих, суралцах чадварыг дээшлүүлэх зэрэг сургалт зохион байгуулж олон төрлийн зөвлөгөө, тусламж үзүүлдэг.

Мөн манай төв нь хичээлийн хөтөлбөрөөс гадна Англи хэлний дэмжлэг хэрэгтэй оюутнуудад Англи хэлний дүрэм болон бичгийн сургалт явуулдаг ба анги, мэргэжил хамаарахгүй бүх оюутнуудад бичгийн лаборатори маягаар үйлчилдэг. Туслах оюутнууд Англи хэлний хичээлээс бусад үед тогтсон цагаар Солонгос, Орос хэл заах болон Бизнесийн удирдлага, Сэргээгдэх эрчим хүч, Багш гадаад хэлний /Англи/, Програм хангамжийн тэнхмүүдийн хичээлүүд дээр туслаж, зөвлөх боломжтой. Дээрх тусламж, зөвлөгөө нь “Эм Ай Ю” дээд сургуулийн бүх оюутнуудад үнэ төлбөргүй санал болгодог үйлчилгээ юм. Мөн оюутнууд туслах оюутнуудтайгаа цаг товлох боломжтой бөгөөд хүссэн үедээ орж ирсэн ч үргэлж нээлттэй байх болно.

Бид “Эм Ай Ю” дээд сургуулийн зуу зуун оюутнуудад хичээлийн амжилт гаргахад тусласан. Ирээд бүртгүүлээрэй!