ОЮУТНЫ СЭТГЭЛ ЗҮЙН ТӨВ

"Эм Ай Ю" дээд сургуулийн сэтгэл зүйн зөвөлгөөний төв


М байрны Б1 давхарт байрладаг “Эм Ай Ю” дээд сургуулийн Сэтгэл зүйн зөвлөгөөний төв нь өөрийгөө илэрхийлэх, амьдралынхаа талаар ярилцах, ирээдүйн төлөвлөгөөгөө гаргахад туслах хүн бүрт нээлттэй, найдвартай бөгөөд аюулгүй газар юм. Бүх үйлчилгээ үнэ төлбөргүй ба нууцыг чанд хадгалдаг.

1. Женнифер Волвертон (Шинжлэх ухааны магистр), Сэтгэл зүйн зөвлөгч


Тэрээр Ерөнхий эрдмийн тэнхимд багшилдаг ба заадаг зарим хичээлүүдийг нь дурдвал Гэр бүл судлал, Сэтгэл судлал, Тусгай сэдэвт лекц, Хүний хөгжил, Боловсролын сэтгэл зүй юм. Тэрээр бакалавр зэргээ Сэтгэл судлалаар, магистрын зэргээ Сэтгэл зүйн зөвлөгөө гэсэн мэргэжлээр дүүргэсэн. Женнифер Волвертон нь сүүлийн 16 жилийн турш АНУ, Филиппин, болон Монгол улсуудад сэтгэл зүйн зөвлөгөөг залуучуудад болон насанд хүрэгчдэд өгсөөр ирсэн ба сүүлийн жилүүдэд Монгол улсад идэвхтэй зөвлөгөө өгч байна. Тэрээр харилцааны бэрхшээлтэй тулгарсан хүмүүст зөвлөгөө өгдгөөрөө мэргэшсэн нэгэн юм.

 


2. Сүхбатын Баясгалан, (Сэтгэл судлал ба Гэр бүл судлалын магистр)
 

Тэрээр “Эм Ай Ю” дээд сургуулийн Сургалтын албаны ажилтан ба гэр бүлийн асуудлаар хүмүүст зөвлөн туслахдаа мэргэшсэн бөгөөд монгол хэл дээр зөвлөгөө өгдөг.

 

 

3. Том Волвертон, (Нийгмийн ухааны бакалавр), (Шашин судлалын магистр)
 

Тэрээр “Эм Ай Ю” сургалтын төв болон “Эм Ай Ю” дээд сургуульд багшилдаг. Тэрээр бакалаврын зэргээ Нийгмийн ухаан, магистрын зэргээ Гүн ухаанаар дүүргэсэн. Тэрээр сургалтын төлөвлөгөө болон хувийн төсөв дээр зөвлөгөө өгөх тал дээр арвин туршлагатай. Урьдчилсан төлөвлөлт хийх нь боловсрол болон эдийн засгийн талбар дээр гарч болох асуудлуудаас сэргийлэхэд тусалдаг.  


Зөвлөгөө өгөх хуваарь (цаг тохирно)

Женнифер Волвертон
Лхагва гараг 8:00-16:00, Баасан гараг 8:00-14:00

Сүхбатын Баясгалан
Мягмар гараг / Пүрэв гараг 17:00-18:00

 

Уг төв нь хувийн, нууцлалтай зөвлөгөөг дараах сэдвүүдээр өгдөг:

*Харилцааны бэрхшээлүүд

*Стресс менежмент

*Суралцах стратеги

*Сэтгэл зовнилыг тестээр шалгах

*Цагийн зохион байгуулалт

*Хувийн төсөв

*Сургалтын төлөвлөлт