"ЭМ АЙ Ю" САН

MIU VIEW_edit

Сангийн тухай

Сургуулийн өдөр тутмын, сарын болон жилийн үйл ажиллагааны зардалд мөн "Эм Ай Ю" сургуулийн урт хугацааны төсөлт хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж дуусгах /хэрэгжиж буй болон төлөвлөж буй/ зэрэгт санхүүгийн болоод хүний нөөцийн туслалцаа шаардлагатай байдаг. "Эм Ай Ю" сан нь урт хугацааны хөгжүүлэлтийн төсөлд тусгайлан зориулсан сан юм. "Эм Ай Ю" дээд сургуулийн алсын хараа болон зорилго, зорилтыг биелүүлэхийн тулд таны өгөөмөр хандив маш их хувь нэмэр оруулах болно. 

 

Одоо хэрэгжиж буй урт хугацааны төсөл: 

  • Шинэ оюутны дотуур байр
  • Багш, ажилчдын байр
  • Багш нарын хичээлийн хэрэглэгдэхүүнийг нэмэх
  • Спорт цогцолбор
  • Судалгааны хэрэглэгдэхүүнүүд
  • Монгол, Сибирь болон Төв Азийн орнуудад салбар сургуультай болох 

Та бүхэн Хэрхэн хандив өгөх вэ (Ways to Give page) хуудаснаас илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаарай. Эм Ай Ю дээд сургуульд хэрэгжиж буй төсөлт хөтөлбөрүүдтэй танилцахыг хүсвэл development@miu.edu.mn хаяг руу хүсэлт явуулах боломжтой.