СУРГАЛТЫН ТӨВИЙН ТУХАЙ

Хэлний Институт (LEI)-ын тухай


Хэлний Институт нь “Эм Ай Ю” дээд сургуулийн нэг салбар бөгөөд Англи ба Монгол хэлний анхан шатнаас гүнзгий түвшин хүртэлх хэлний боловсрол олгодог.

Англи хэлний бэлтгэл анги нь “Эм Ай Ю” дээд сургуульд орох оюутнуудад унших, бичих, сонсох болох дүрмийн суурь мэдлэгийг цэгцтэй олгодог юм.

Нэг жилийн ангид хамрагдсан оюутнууд 4н түвшний сургалтыг дүүргэхээс гадна идэвхжүүлэлтийн нэмэлт хөтөлбөрөөс суралцаж Англи хэлний чадваруудаа дээшлүүлэх боломжтой. Ерөнхийдөө, нэг жилийн Англи хэлний ангид суралцсанаар “Эм Ай Ю” дээд сургуульд элсэн суралцах давуу талтай болох юм.

Монгол хэлний ангийн оюутнууд богино болон урт хугацааны сургалтын хөтөлбөрөөс өөрсдийн хэрэгцээнд хамгийн сайн тохирсон хөтөлбөрийг сонгон суралцаж болно. Тус ангид нэмэлт хичээлүүдээр оюутнууд маань Монгол орны соёл, ёс заншлаас суралцахаас гадна хээрийн хичээл, илтгэл тавих гэх мэт уралдаан тэмцээнийг зохион байгуулж суралцагчдаа урамшуулан үр дүнтэй сурахад нь туслахыг эрмэлздэг.

 

Манай онцлог, давуу талууд:

  • Хэлний институтад Монгол оюутнуудаас гадна ОХУ, БНХАУ, БНСУ   гэх мэт хөрш орнуудаас оюутнууд ирж суралцдаг. Энэ нь оюутнуудад англиар ярих дадлагыг илүү бүрдүүлдэг.

  • Анги дүүргэлт хамгийн ихдээ 20, дунджаар 15 оюутан байлгахыг зорьдог. Багш нар маань суралцагчаа таньж мэдэх, тэдний  хэл сурах хэрэгцээ болон зорилгыг нь дэмжихдээ таатай байдаг.

  • Зуны болон өвлийн зургаан 7 хоногийн эрчимжүүлсэн сургалтыг хичээллүүлдэг ба богино хугацаанд нэг түвшний сургалтанд хамрагдахаас гадна зарим нөхцөлд хөнгөлөлттэй суралцах боломжтой.

  • Хэлний институтийн суралцагчид нь “Эм Ай Ю” ДС-ийн  хотхонд нэвтэрч, номын сан , цайны газар, кофе шоп, спорт заал  зэргээр үйлчлүүлэх боломжтой.