АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТ

Англи хэлний бэлтгэл анги

  • Бэлтгэл анги нь өдөрт 4 цагаар долоо хоногийн Даваагаас Баасан гаргуудад хичээллэдэг. Өглөө болон өдрийн ангийг сонгож болно. Хавар, намрын улирлын нийт 32 долоо хоногийн хичээлийн хөтөлбөрт хамрагдана. Суралцагч нь нэг улирал /16 долоо хоног/-аар сонгон суралцаж болох боловч үр дүн сурлагын чанарын хувьд бид нэг жилийн хөтөлбөрийг санал болгодог.

  • Бид хичээлээ унших, бичих, ярих, сонсох гэсэн үндсэн 4 чадварыг нэгтгэсэн хөтөлбөрийг нэмэлт хичээлийн материал болон бусад арга барилтай хослуулан заадаг.

Англи хэлний оройн анги

  • Оройн анги нь өдөрт 2 цагаар Даваагаас Пүрэв гаргуудад хичээллэдэг.

  • Оройн анги нь англи хэлээ ахиулах сонирхолтой ахлах ангийн сурагчид, ажил мэргэжлийн хүрээнд өөрсдийн Англи хэлний мэдлэгийг ахиулах зорилготой хэн бүхэнд илүү тохиромжтой ба 15 болон түүнээс дээш бүх насныхан хамрагдах боломжтой.

Бүртгүүлэх:

  1. Анкет бөглөх

  2. Суралцагчийн гэрээ хийх

  3. Нэмэлт материал:

  • 1ш цээж зураг /3*4/

  • Иргэний үнэмлэхний хуулбар

  • Төлбөрийг бүрэн төлөх

Сургалтын төлбөр

Сургалтын төлбөрийг тухайн суралцагчийн орны Дотоодын Нийт Бүтээгдэхүүн (ДНБ) –ээс хамаарч тогтооно. Нэмэлт дэлгэрэнгүй мэдээллийг сургалтын албанаас тодруулаарай. Зарим тохиолдолд сургалтын төлбөрийг хөнгөлөх боломжтой. Суралцагч нь хичээл эхлэхээс өмнө тухайн улирлын төлбөрийг бүрэн төлөх үүрэгтэй бөгөөд боломжгүй бол сургалтын албатай биеэр уулзан төлбөрөө хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаж болно.

Гадаадын иргэн оюутны виз авахад шаардагдах зүйлс:

Англи хэлний бэлтгэлд суралцаж байгаа оюутан өдөрт 4 цагаар, монгол хэлний ангид суралцаж байгаа оюутан долоо хоногт 10 цагийн хичээлд хамрагдах шаардлагатай ба нийт 32 долоо хоногийн хугацаатай  суралцах виз авч болно. Виз хүсэгч гадаад оюутан нь дараах материалыг бүрдүүлэх шаардлагатай:

  • Ахлах сургуулийн гэрчилгээ эсвэл дипломын хуулбар

  • Товч танилцуулга

  • Гадаад паспортын хуулбар

Жич:Паспортын дуусах хугацаа нь багадаа нэг жилээс дээш байх ёстой, гэхдээ гурван жилээс дээш байхыг зөвлөж байна.

  • ДОХ/ХДХВ-ийн шинжилгээний сөрөг хариутай бичиг