МОНГОЛ ХЭЛ, СОЁЛЫН ХӨТӨЛБӨР

Хөтөлбөрийн тухай:

  • Монгол хэл, соёлын хөтөлбөр нь монгол хэл болон монгол амьдралын хэв маягийг аль алиныг нь сурахыг хүссэн гадаадын иргэдэд зориулагдсан.

  • Хичээлүүд нь уншлага, бичих, сонсгол, ярианы гэсэн хичээлүүдээс бүрдэнэ. Багш нар сурах бичиг болон хичээлийн материалыг өөрсдийн мэргэжлийн дагуу сонгон хэрэглэдэг бөгөөд суралцагчийн шаардлага хэрэгцээнд тохируулан боловсруулдаг.

  • Бид суралцагчиддаа Монгол соёл ахуй амьдралтай холбож өгөхийн тулд “Соёлын өдөрлөг” болон “Хээрийн хичээл”-ийг жилд хоёр удаа зохион байгуулдаг бөгөөд оюутнуудад чадвараа харуулах боломжийг олгохын тулд нөхөрсөг тэмцээн уралдааныг зохион байгуулдаг.

  • Манай хичээлийн хуваарь суралцагчдын хэрэгцээнд нийцэн өөрчлөгдөх боломжтой. Дэлгэрэнгүй мэдээлэл, цаашдын шинэчлэлийн талаар товч мэдээлэл авна уу!

Бүртгүүлэх:

  1. Анкет бөглөх

  2. Суралцагчийн гэрээ хийх

  3. Нэмэлт материал:

  • 1ш цээж зураг /3*4/

  • Иргэний үнэмлэхний хуулбар

  • Төлбөрийг бүрэн төлөх

Сургалтын төлбөр:

Сургалтын төлбөр нь тухайн нөхцөл байдлаас шалтгаалан өөр байх ба сургалтын албанд хандана уу! 2-оос 4 хүртэлх суралцагч группээр суралцаж хөнгөлөлт эдлэх боломжтой. Суралцагч нь хичээл эхлэхээс өмнө тухайн улирлын төлбөрийг бүрэн төлөх үүрэгтэй бөгөөд боломжгүй бол сургалтын албатай биеэр уулзан төлбөрөө хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаж болно.

 

Оюутны виз авах мэдээлэл:

Монгол хэл, соёлын хөтөлбөрт суралцах оюутан нь өдөрт 2 цагаар 7 хоногийн 10 цаг, нийт жилийн 36 долоо хоногийн хөтөлбөрт хамрагдахаар оюутны виз авч болно. Виз хүсэгч гадаад оюутан нь дараах материалыг бүрдүүлэх шаардлагатай:

  • Ахлах сургуулийн гэрчилгээ эсвэл дипломын хуулбар

  • Товч танилцуулга

  • Гадаад паспортын хуулбар

Жич:Паспортын дуусах хугацаа нь багадаа нэг жилээс дээш байх ёстой, гэхдээ гурван жилээс дээш байхыг зөвлөж байна.

  • ДОХ/ХДХВ-ийн шинжилгээний сөрөг хариутай бичиг