БАГШ, АЖИЛЧИД

Захирал, Николь Барр

Николь Барр нь тус төвийн захирлын албан үүргийг 2018 оны

зун хүлээн авсан. Захирал нь, тус албаны бүх ажилчид, суралцагчид, тэдгээрийн удирдлага, зохион байгуулалт болон бусад ажлыг хариуцах үүрэгтэй. Одоогийн байдлаар үүнд LEI төвийн үндсэн ангиуд, “UB Program” буюу MIU дээд сургуулийн 1р курсын оюутнуудын “Англи хэлийг нэмэлтээр сургах хөтөлбөр” мөн ХСИС-ийн Англи хэлний хөтөлбөрүүд багтаж байна. Гартаа кофе барьсан түүнийг оффистоо байхыг нь, ангиудаар зочлохыг  нь та бүхэн олонтоо харна.

“Би, Монголд үзсэн хамгийн сайн хэлний хөтөлбөрүүдийн нэг нь  LEI-ийн хөтөлбөр гэж боддог. Оюутнуудыг хэрэгцээт боловсролтой нь холбох нэг хэсэг нь байгаад би баяртай байна!”.


  • Оффис менежер, Баярмагнай:

Баярмагнай нь 2011 оны 12 сараас эхлэн LEI-д ажиллаж байна. Маагий нь хариуцаж байгаа ажлын хүрээнд бүхий л мэдээллийг  бүрэн өгнө. Одоогоор тэрээр Оффис менежерийн албан үүргийг хариуцаж гадаад оюутны виз, элсэлт болон албан захидал хариуцан ажиллаж байгаа бөгөөд шаардлагатай бусад ажлыг тухай бүрт нь хариуцлагатай  гүйцэтгэдэг. Түүнтэй LEI оффист уулзаж болно. Маагий нь таны сонирхож буй бүхий л асуултад цаг гарган мэдээлэл өгөхдөө таатай байх болно.

“ LEI  маань олон улсын сургууль учраас би сургуульдаа ажиллахдаа дуртай байдаг. Олон орноос ирсэн, өөр соёл , ёс заншилтай хүмүүстэй ярилцах нь  санал бодлоо шинэчлэх, үзэл бодлоо эерэгээр өөрчлөхөд тусалдаг. Энэ орчин маань намайг хувь хүний үүднээс хөгжин дэвшихэд нөлөөлдөг. Тиймээс би энд байхдаа дуртай байдаг”.


  • Нарийн бичиг, Дарь-Эхжав

Дариа 2017 оны 7 сараас эхлэн LEI-д ажиллаж эхэлсэн. Шинээр ирж байгаа оюутнуудын хувьд хамгийн эхэнд тантай уулзаж мэдээлэл өгөх хүн нь Дариа байх болно. Оюутнуудын бүртгэл, утсан холбоо, сургалттай холбоотой асуудлууд, мэдэгдэл болон анхааруулга мөн оффисын холбогдолтой бүх ажлуудыг хийдэг бөгөөд хэрвээ танд ямар нэг асуудал гарвал тэр танд туслахад үргэлж бэлэн байх болно.

“Энд ажиллахдаа би маш сэтгэл хангалуун байдаг, учир нь өдөр бүр нэг нэгнээсээ шинэ зүйл суралцаж байдаг бөгөөд мөн олон орны найзуудтай болдог.”


Англи хэлний багш, Төмөрхуяг (Tom)

Англи хэлний багш Төмөрхуяг бол бидний туршлагатай багш нарын нэг юм. LEI-д ажилласан хугацаандаа сургалтын хөтөлбөрөөр сайн мэргэшсэн. 2018 онд Ахлах багшаар болж, одоогоор ХСИС-дээр англи хэл зааж байгаа багш нарыг хариуцан ажиллаж байна. Багш нарыг ангитайгаа илүү дотно харилцаатай болгох шинэ санаа хэрэгтэй үед, Том бол тэдний асуултанд хариулж туслах хүн юм. Түүний чимээгүй, дөлгөөхөн зангаар, түүний оюутнууд анхаарал тавьж буйг нь мэддэг.

"Англи хэл бол багаж юм. Үүнийг хөгжилтэй аргаар сурч, дэлхийг танин мэдэхэд хэрэглэцгээе."

 


Англи хэлний багш Бадамлянхуа (Emily)

Багшийн хувьд Emily бол LEI-д заах арга барилын төгс жишээ юм. Тэрээр оюутнуудаас хамгийн өндөр үнэлгээ авдаг багш нарын нэг бөгөөд түүний хичээлийг орхих хүсэлтэй оюутан байдаггүй билээ.  Уншлагын хичээлийн үеэр оюутнууд танхим дундуур гүйж хичээлийн даалгавар гүйцэтгээд хогийн сав ашиглан цаасан бөмбөлгөөр сагс тоглож, эцэс төгсгөлгүй олон мэдээлэлд дарагдаж буйгаа анзааралгүйгээр цагийг маш хөгжилтэйгээр өнгөрөөдөг. Emily-гийн хичээл сонирхолтой мэдээлэл, хөгжилтэй тоглоомоор дүүрэн байхын зэрэгцээ энэ багш маань тухайн хичээлийг төлөвлөхөд хичээнгүйлэн зүтгэл гаргадаг. Түүнийг хичээлийн  дараа арга зүйгээ хэрхэн сайжруулах талаар ажиллаж суугааг та олонтоо харна.

“Багшийн хувьд би өөрийн үүргийг зөвхөн мэдээлэл, мэдлэг дамжуулах бус, суралцагчдыг ирээдүйд тухайн хэлэнд дурлах, улам их сурах эрмэлзэлд хөтлөх явдал гэж ойлгодог”.