БИОТЕХНОЛОГИ (BT)

Биотехнологийн тэнхим


 

  I. Хөтөлбөрийн тухай:

Тэнхимийн эрхлэгч: Пак Жунсун

Тэнхимийн нарийн бичиг: Бямбаа Ариунжаргал

Оффис хаяг: “Эм Ай Ю” дээд сургууль, “Д” байр, 2 давхар, Д208 тоот

Холбоо барих: Эрхлэгч - chair_bt@miu.edu.mn / Нарийн бичиг - as_bt@miu.edu.mn

 

    II. Хөтөлбөрийн танилцуулга:

Хөтөлбөрийн зорилго:

Биотехнологийн тэнхим нь оюутнууддаа шинжлэх ухааны олон талын суурь мэдлэг болон биотехнологийн мэдлэгийг олгох ба ирээдүйд мэргэжлийн салбарын судалгаа шинжилгээ хийх ур чадвартай боловсон хүчин болгохыг зорьдог.

Хөтөлбөрийн зорилт:

Биотехнологийн ерөнхий болон мэргэшүүлэх түвшний мэдлэгийг бат суулгах. Оюутнуудаа шударга, энэрэнгүй, өөрийгөө болон бусдыг хүндэтгэх зан чанартай мэргэжилтэн болгох. Мөн өнөөгийн нийгэмд манлайлагч философитой байх боломжоор хангах юм.

 

     III.   Хөтөлбөрийн хувьд:

Сургалтын хөтөлбөрийн танилцуулга: Сургалтын хөтөлбөр нь судалгаа хийх, асуудлыг шийдвэрлэх, шийдлийг дүгнэх ба хэрэгжүүлэх, системтэй төлөвлөх, шинжлэх ухааны нийтлэлийг унших, багаар ажиллах болон манлайлах ур чадвар, ярианы чадвар, мэргэжлийн ур чадвар, ёс суртахуун зэрэг чадваруудыг олгоход чиглэсэн.

 

    IV. Ажил мэргэжлийн чиг хандлага:

Биотехнологийн тэнхимийн төгсөгчид шинжлэх ухааны аль ч салбарт ажиллах боломжтой.

  • Хөдөө аж ахуйн салбар

  • Биохимич

  • Микробиологич

  • Судлаач

  • Лаборант