КОМПЬЮТЕРИЙН УХААН (CS)

Компьютерийн ухааны тэнхим


 

I.   Хөтөлбөрийн бүрэлдэхүүн:

Тэнхимийн эрхлэгч: Профессор Бэ Mун Хан

Тэнхимийн нарийн бичиг: Мөнхбаатар Мөнхжаргал

Oффисын байршил: “Эм Ай Ю” дээд сургууль, Д байрны 2 давхар, Д-211

Холбоо барих цахим хаяг: chair_it@miu.edu.mn; as_it@miu.edu.mn

 

II.   Хөтөлбөрийн тодорхойлолт:

Компьютерийн ухааны (CS) тэнхимийн алсын хараа нь:

  1. Мэдээлэл технологийн салбарт мэргэжлийн ур чадвартай, ирээдүйн шилдэг удирдагч мэргэжилтэнг бэлтгэнэ.

  2. Компьютерийн ухааны хурдацтай хөгжлийг таньж мэдэхийн тулд оюутнууд сүүлийн үеийн технологийг судална. /Оюутнуудад компьютерийн шинжлэх ухааны хөгжлийг таниулж, сүүлийн үеийн технологийг судлуулах. /

  3. Онол, практикийн хоорондох зохистой тэнцвэрийг хадгалсан салбарын мэдлэг, мэргэжлийн ур чадвар, төлөвшлийг эзэмшсэн чадварлаг мэргэжилтэнг бэлтгэнэ.

 

Компьютерийн ухааны хөтөлбөрийн зорилго

  1. Компьютерийн ухааны мэргэжлийн ёс зүй, онол, практикийн талаар өргөн хүрээг хамарсан боловсролын туршлагыг бий болгох, төгсөгч оюутнууд мэргэжлийн ур чадварыг эзэмшсэн байна.

  2. Ашиглагдаж байгаа техник  болон сүүлийн үеийн дэвшилтэт технологид тулгуурласан мэдлэг, ур чадвартай оюутнуудыг бэлтгэнэ. Мэдээлэл технологийн салбарт туршлага хуримтлуулснаар бүтээлч мэргэжилтэн бэлтгэнэ.

  3. Тулгамдсан асуудлуудыг оношлон тодорхойлж, мэдээллийг ашиглан холбогдох шийдвэр гаргах чадвар эзэмшинэ.

  4. “Эм Ай Ю” дээд сургуулийн хичээл 100% Англи хэл дээр заагддаг ба энэ нь олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн чадварлаг боловсон хүчинг бэлтгэхийн тулд юм. Суралцагчид дэлхийн төвшинд боловрол эзэмшснээр Монгол улс төдийгүй олон улсад хувь нэмрээ оруулна.

  5. Олон улсын мэдээлэл технологийн хөгжиж буй бүхий л салбарт ажилллах ур чадвар бүхий эрэлт хэрэгцээтэй мэргэжилтнүүдийг бэлтгэнэ.


 

III.   Хөтөлбөрийн талаарх мэдээлэл:

Компьютерийн ухааны сургалтын хөтөлбөр нь мэдээлэл ба тооцооллын онолын үндсүүд болон тэдгээрийг компьютерийн системд хэрэгжүүлэх практик аргуудыг судалдаг цогц хөтөлбөр юм.

1. Шинэ техник технологи хэрэгслийг сайжруулахад шаардлагатай цогц онол дээр суурилсан өргөн ашигладаг технологийн онол дадлагыг хэрэгжүүлэх зохистой арга хэрэгсэлээр тоноглох

2. Сургалтыг үр дүнтэй болгохын тулд мэргэжлийн төрөл бүрийн програм хангамж, техник хангамжийг нэмэгдүүлэх

3. Компьютер програмчлалын ур чадварыг дээшлүүлэх, тоног төхөөрөмжүүдийг хянах

4. Компьютерийн тоног төхөөрөмжийн эд анги, угсралт болон техник хангамж талаар өргөн мэдлэгтэй болох

5. Програм хангамжийн хэрэгслийг ашиглах оновчтой шийдлийг харьцуулах, асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх шинэ санаа гаргах чадвартай байх

 

IV.   Ажлын байр:

Компьютерийн ухааны мэргэжлээр төгссөний дараа хийх боломжит ажлын байрууд:

  • Програм хангамжийн инженерчлэл/ програмист

  • Хиймэл оюун ухааны аппликэйшн хөгжүүлэгч мэргэжилтэн, робот техник

  • Вэб хөгжүүлэгч /Андройд аппликэйшн хөгжүүлэгч програмист

  • Компьютер график дизайнер

  • Өгөгдлийн сангийн зохион байгуулалт, өгөгдөл хадгалах мэргэжилтэн

  • Сүлжээний инженер

  • Cүлжээний удирдлагын мэргэжилтэн