БАГШ, ГАДААД ХЭЛНИЙ (Англи) (EE)

Багш, гадаад хэлний боловсролын тэнхим


1. Хөтөлбөрийн тухай

Эрхлэгч: Янг Лиу

Тэнхимийн нарийн бичиг: Даваахүү Батцэнгэл

Оффисын байршил: “Эм Ай Ю” дээд сургууль, “М” байр, М106 тоот

Холбогдох мэдээлэл: englishedu@miu.edu.mn/as_ee@miu.edu.mn

 

2. Хөтөлбөрийн танилцуулга

Хөтөлбөрийн зорилт

Багш, гадаад хэлний боловсролын тэнхим нь “ Дундад Ази болон Монгол улсад өндөр боловсрол, шударга байдал, ёс зүйтэй мэргэжлийн түвшинд ажиллаж чадахуйц Англи хэлний багш нарыг бэлдэх”.

Хөтөлбөрийн зорилго:

  • Хурдацтай хөгжиж буй хэлний боловсролын салбарт англи хэл заах арга зүй, онолын мэдлэгийг гүнзгий эзэмшсэн заах чадвартай англи хэлний багш нарыг бэлтгэх.

  • Олон улсын түвшинд бие даан мөн багаар үр дүнтэй хамтран ажиллах чадвартай өөртөө итгэлтэй англи хэлний багш нарыг бэлтгэх.

  • Олон улсад болон болон орон нутагт бие даасан, идэвхтэй манлайлагчдыг төрүүлэн гаргах.

 

3. Сургалтын хөтөлбөрийн тухай

Сургалтын хөтөлбөрийн танилцуулга

“Эм Ай Ю” дээд сургуулийн Багш, гадаад хэл боловсролын тэнхим нь юуны өмнө англи хэл дээр гадаад хэлийг анхан шатны болон их сургуулийн түвшинд үр дүнтэйгээр оюутнуудад заан боловсрол олгох болно. Оюутнуудад Англи хэлний ахисан гүнзгий түвшний чадварыг олгох бөгөөд Монгол улсын боловсролын бодлогын дагуу "хүүхэд бүрийг сургах" бодлогыг тодорхой орчинд хөгжлийг бий болгон сайн үндэслэлтэй боловсролын арга барил, зарчим, философи шинийг эрэлхийлсэн, бүтээлч санааг дэмжин мэргэшүүлэх болно. Багш, гадаад хэл боловсролын тэнхимийн хөтөлбөр нь бакалавр зэрэгтэй оюутнууд бэлтгэн гаргахад чиглэнэ.  Сургалтын хөтөлбөр нь ерөнхий мэдлэг, англи хэл, хэл шинжлэл, утга зохиол, соёл, боловсролын зарчим, сэтгэл судлал, гадаад хэл заах ба суралцах аргууд, дадлага гэх мэт маш олон зүйлийг сургалтын хөтөлбөртөө тусгаж өгсөн. Ажил мэргэжлийн чиг хандлага, хичээлийг хамарсан цогц хөтөлбөрийн дагуу оюутнуудыг бэлтгэдэг. Хэлний сургалтанд онолын хувьд сайн мэдээлэлтэй, бие даасан, өөрийн арга барилаа олсон ирээдүйн багш нарыг бид бэлтгэн гаргана. Багш,гадаад хэл боловсролын тэнхим нь өндөр түвшний мэргэжлийн ур чадвартай багш нарыг бэлтгэн хөгжүүлэхийг зорьж байна. Багш, гадаад хэлний боловсрол тэнхимийн багш нар өөрсдийн оюутнуудад үг ба үйлдлээрээ дамжуулан оюутны амжилтын амлалтыг биелүүлэх үлгэр жишээ юм.

 

4. Ажил мэргэжлийн хэтийн төлөв

Төгсөгчдийн ажил мэргэжлийн хэтийн төлвийг тайлбарлан оруулсан.

“Эм Ай Ю” дээд сургуулийн Багш, гадаад хэлний боловсролын тэнхимийн төгсөгч оюутнууд орон нутгийн, олон улсын сургууль болон байгуулагыг сонгон ажил мэргэжлийн гараагаа эхэлсэн байна.

  • Англи хэлний мэргэжлийн багш

  • Англи хэлний мэргэжлийн орчуулагч

  • Боловсролын зөвлөгч

  • Багшийн сургалт

Төгсөгчид мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдан Англи хэлний боловсрол, ТЕСОЛ, англи хэл, уран зохиолын чиглэлээр орон нутаг болон олон улсын их дээд сургуулиудад суралцдаг.