СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ (ET)

Сэргээгдэх эрчим хүчний тэнхим 


Ерөнхий мэдээлэл

"Эм Ай Ю" дээд сургуулийн Сэргээгдэх эрчим хүчний тэнхим нь 2011 онд Монгол болон олон улсад инженерийн салбаруудад хөрвөн ажиллах ур чадвартай ирээдүйн шилдэг удирдагч инженерүүдийг мэргэшүүлэх зорилгоор үүсгэн байгуулагдаж инженерийн мэргэжлээр бакалаврын зэрэг олгодог.

 

Заах арга зүй

Сэргээгдэх эрчим хүч тэнхимийн хөтөлбөрийн хүрээнд ашиглагдах гол ур чадваруудад механик, хими, эрчим хүч, байгаль орчны инженерчлэлийн чиглэлээр мэргэшсэн сурган хүмүүжүүлэгчдийг бэлтгэх, тэдгээрийг сонгосон мэргэжлээрээ шударгаар ажиллах мэргэжлийн шударга удирдагчид бэлтгэхийг эрмэлздэг.

 

Сургалтын төлөвлөгөө

Сэргээгдэх эрчим хүч тэнхимийн оюутан нь бакалаврын зэрэгтэй байхын тулд хамгийн багадаа 124 кредитийн хичээл сонгон суралцах шаардлагатай. Сэргээгдэх эрчим хүчний тэнхим нь физик, математик, хими, геологи, сэргээгдэх эрчим хүчний нөөц, механик ба химийн инженерийн салбарын нийт 30 төрлийн хичээлийг санал болгодог.

Сэргээгдэх эрчим хүч тэнхимийн хөтөлбөрийн хүрээнд ашиглагдах гол ур чадваруудад математик, шинжлэх ухаан, инжежерчлэл, англи хэлээр төгс харилцах чадвартай байх (унших/бичих/ танилцуулах), практик туршлага, судалгаа зэрэг чадварууд багтана.