ХУВЦАСНЫ ДИЗАЙН (FD)

Хувцасны Дизайн тэнхим


I.   Хөтөлбөрийн тухай:

Тэнхимийн эрхлэгч: Жо Жэёон

Тэнхимийн нарийн бичиг: Энхбат.Анужин

Оффис хаяг: “Эм Ай Ю” дээд сургууль, “T” байр, 205 тоот, Хувцасны дизайн тэнхим

Цахим шуудан: эрхлэгч: chair_fd@miu.edu.mn / нарийн бичиг: as_fd@miu.edu.mn

 

 

II.   Хөтөлбөрийн тодорхойлолт:

Хувцасны дизайн тэнхимийн зорилго бол мэргэжлийн чиг баримжаа олгох, нийгмийн хариуцлагаа ухамсарлах, бусдад хүндэтгэлтэй хандах, хамтын ажиллагаа, харилцаа холбоог хөхүүлэн дэмжих замаар загварын салбарын дэлхийн удирдагчдыг сургах явдал юм.

Хувцасны дизайн тэнхимийн дэлхийн удирдагчдыг боловсруулах зорилгод хүрэхийн тулд дараах үндсэн зорилтуудтай байна. Үүнд:

  • Зорилт 1: Хувцас загварын ур чадвар
  • Оюутнуудыг зохиомж, муляжны аргачлал, зураглал, өнгөний онол зэрэг мэргэжлийн хичээлээр дамжуулан дэлхийн загварын салбарт өрсөлдөхүйц чадвартай загварын мэргэжилтэн болгоно.
  • Зорилт 2: Загвар бизнесийн ур чадвар  Загварын бизнесийн хичээлээр дамжуулан дэлхийн загварын худалдааны үйл ажиллагаа болон менежментийн ур чадварыг оюутанд суулгаснаар улсын эдийн засгийн өсөлт хөгжилд хувь чухал үүрэгтэй болно.
  • Зорилт 3: Нийгмийн хариуцлага
  • Оюутанд нийгмийн хариуцлага, ёс зүйн болон хувцас загварын болон бизнесийн салбарын тогтвортой хөгжлийг оюутанд ойлгуулж ирээдүйн нийгмийн сайн удирдагч болгоход оршино.
  • Зорилт 4: Харилцаа холбоо болон манлайлагч ур чадвар

Оюутнуудыг харилцаа холбоогоор дамжуулан хамтын ажиллагаа, хүндлэл болон манлайлах ур чадвартай болгохыг дэмжих.

 

III.   Хөтөлбөрийн тухай:

Сургалтын хөтөлбөрийн танилцуулга:

Хувцасны дизайн тэнхим нь хувцас загварын болон хувцас загварын бизнес   хичээлүүдийн сэдэвчилсэн цогц мэдлэг олгоход, нийгмийн хариуцлагатай байх, бусдыг хүндэтгэх, хамтын ажиллагаа, бүтээлч сэтгэхүй, техник болон харилцаа холбоог хөхүүлэн дэмжих замаар загварын салбарын дэлхийн манлайлагчдыг сурталчлах зорилготой юм.

 

IV. Ажил мэргэжлийн чиг хандлага:

Хувцасны дизайн тэнхимийн төгсөгчдийн хувьд хувцасны загвар зохион бүтээгч, загварын брэндийн менежер, Загварын худалдаа, зах зээл, худалдан авагч, загварын сэтгүүлч, загвар зохион бүтээгч зэрэг ажилийн байрны өргөн сонголттой.

 

 

V. Хувцасны дизайн тэнхимийн оюутны хялбарчилсан сургалтын төлөвлөгөө