ЕРӨНХИЙ ЭРДМИЙН ТЭНХИМ (GE)

Ерөнхий эрдмийн тэнхим


I.   Хөтөлбөрийн тухай:

Тэнхимийн эрхлэгч: Тэмсунаро Чуси

Тэнхимийн нарийн бичиг: Х.Буянхишиг

Оффисын байршил: “Эм Ай Ю” дээд сургууль, “M” байр, 207 тоот

Холбоо барих хаяг: chair_ge@miu.edu.mn

 

II.   Хөтөлбөр:

Хөтөлбөрийн эрхэм зорилго:

“Ирээдүйн шилдэг удирдагчдыг бэлтгэнэ” гэсэн “Эм Ай Ю” дээд сургуулийн зорилтод хүрэхийн тулд Ерөнхий Эрдмийн тэнхим оюутнуудад шүүмжлэлт сэтгэлгээ, харилцааны ур чадварыг үр дүнтэй эзэмшүүлэх, дэлхий нийтийн үйл ажиллагаанд оролцоход шаардлагатай үндсэн мэдлэгийг хөгжүүлэх, бэхжүүлэх зорилготой олон төрлийн шинжлэх ухааны мэргэжлээр оюутнуудыг сургах үйл ажиллагаа явуулдаг.

 

Хөтөлбөрийн зорилтууд:

Ерөнхий Эрдмийн тэнхим нь оюутнуудыг мэргэжлийн сэдвээс гадуур төрөл бүрийн салбарын өргөн хүрээний мэдлэгээр хангахыг зорьдог. Олон улсын соёл иргэншилтэй танилцуулж тэдгээрийг ойлгон, харилцах чадвар; хүмүүсийн хэрэгцээ шаардлагыг мэдрэн тэдэнд нөлөөлөх чадвар; аюулгүй, эрүүл амьдралын хэв маягийг хөтлөн явуулах чадвартай оюутнуудыг бэлтгэх мөн оюутнуудыг англи хэлний өндөр мэдлэг чадвартай болгох зорилготой.

 

III.   Сургалтын хөтөлбөрийн тухай:

              “Эм Ай Ю” Дээд сургуулийн Ерөнхий Эрдмийн Тэнхим хувь хүний хөгжил болон мэргэжлийн өндөр чадварт маш чухал үүрэг гүйцэтгэдэг ба хүнлэг чанар, ёс суртахуун, нийгмийн болон гоо зүйн үндэс суурийг тавьж өгдгөөрөө онцлогтой. Оюутнууд философи, түүх, нийгэм, урлаг, биеийн тамир зэрэг хичээлүүдээс сонгон суралцаж болох бөгөөд эдгээр хичээлээр дамжуулан тухайн шинжлэх ухааны талаарх мэдлэгээ хөгжүүлэх боломжтой. Манай сургалтын хөтөлбөр нь оюутныг идэвхтэй, өндөр боловсролтой иргэн болгохоос гадна тэдний ажил мэргэжил, нийгэм, хүмүүнлэгийн үйл ажиллагааны талаарх мэдлэгийг улам өргөжүүлж харилцааны өндөр мэдрэмжтэй оюунлаг амьдралын үндсийг тавьж өгдгөөрөө онцлог юм.

 

IV.   Ажил мэргэжлийн чиг хандлага:

Оюутнууд ерөнхий эрдмийн хичээлүүдийг судалсанаар аль ч ажлын байранд амжилттай ажиллах чадварыг олж авна.