ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА (IR)

Олон улсын харилцаа тэнхим


       1. Хөтөлбөрийн тухай:

Эрхлэгч: Ким Жү Ён

Нарийн бичиг: Майдар Үгболд

Оффисын байршил: “Эм Ай Ю” дээд сургууль, “Д” байр, 3 давхарт

Холбоо барих: chair_ir@miu.edu.mn / as_ir@miu.edu.mn

 

        2. Хөтөлбөрийн танилцуулга:

Бид улс төр, эдийн засаг болон соёл уламжлалын аливаа асуудлуудад хил хязгаар тогтооход бэрх болоод байгаа даяарчлалын эрин зуунд амьдарч байна. Энэхүү даяаршлын эрин үеийн хөгжилд Олон улсын харилцааны нөлөөлөл маш чухал бөгөөд дэлхийн түвшинд өрнөж буй улс төр, зэвсэгт хүчин, эдийн засаг, соёл урлаг гэх мэт нийгмийн бүх салбаруудын асуудлуудыг чухалчлан авч үзэж байна. Олон улсын харилцааны салбар нь цэргийн мөргөлдөөнөөс авхуулаад эдийн засгийн хөгжил, олон улсын байгууллагуудын үйл ажиллагаа, хүрээлэн буй байгаль орчны байдал зэрэг өргөн хүрээг хамардаг.

Монгол улс 1990 онд ардчилсан нийгмийн тогтолцоонд шилжсэнээр хөрш зэргэлдээх улс орнуудтайгаа дипломат харилцааг улам өргөсгөж олон улсын тавцанд идэвх оролцоогоо улмаар нэмэгдүүлсэн. Өнөө үед Монгол улс 188 улс орнуудтай хоёр талт дипломат харилцаагаар дамжуулан харилцаагаа улам батжуулахын зэрэгцээ олон талт гэрээ хэлэлцээрүүдийг амжилттай гүйцэтгэснээр Ази болон Номхон далайн бүс нутагт илүү идэвхтэй үүрэг оролцоотой байхыг зорьж байна. Монгол улс олон улсын түвшинд гарч, дээрх үйл ажиллагаануудад оролцох оролцоогоо нэмэгдүүлэхийн тулд өнөөгийн асуудлуудыг танин мэдэж, түүнийг шийдвэрлэх чадвартай олон улсын харилцааны талаар өндөр мэдлэг боловсролтой мэргэжилтнүүд нэн их шаардагдаж байна.

Хөтөлбөрийн эрхэм зорилго:

Онол ба  практик хослосон сургалтын хөтөлбөрөөр дамжуулан оюутнуудын олон улсын харилцаа болон олон улсын байгууллагуудын талаарх мэдлэгийг  улам тэлж, дэлхийн түвшинд сэтгэх чадвартай, нийгэм болон олон улсын түвшин дэх идэвх оролцоотой, Монголын нийгэмд нөлөөлж чадахуйц чадварлаг мэргэжилтэн бэлтгэн гаргана.

Хөтөлбөрийн зорилго:

Олон улсын байгууллагууд болон дипломат харилцааны түвшинд хүрэхүйц мэдлэг боловсролтой мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтан, төслийн ажилтан, зөвлөгч, сэтгүүлч зэрэг мэргэжлээр ажиллах дэлхий нийтэд тулгамдсан асуудлууд болон засаг захиргааны асуудлуудыг шийдвэрлэх чадвартай мэргэжилтгэн бэлтгэн гаргана.

 

Хөтөлбөрийн зорилтууд:

  1. Дэлхийн түвшинд улс төр болон олон улсын байгууллагуудын баримталдаг зарчмын талаарх суурь мэдлэгийг олгож, амьдрал дээр чадварлагаар хэрэгжүүлэх мэдлэгийг оюутнуудад олгох ;

  2. Төгсөгчдөд онол, практик хослосон чадварыг эзэмшүүлэх;

  3. Мэргэшсэн чиглэлээс гадна бусад салбарын талаар өргөн мэдлэгтэй буюу оюутнуудыг нийгмийн болон сэтгэл зүйн шинжлэх ухааны бусад салбартай харилцан ажиллах чадвартай болгох;

  4. Уян хатан, бүтээлч стратеги төлөвлөгөөг боловсруулах чадвартай болгох;

  5. Төгсөгчдөд баг хамт олноор ажиллах чадвар болон манлайлагч зан суртахууныг эзэмшүүлэх;

  6. Ёс зүй болон нийгмийн хариуцлагатай холбоотой асуудлуудыг таньж, ухамсарлах ухааныг сургах;

  7. Бичгийн болон ярианы өндөр ур чадварыг эзэмшүүлэх ;

  8. Англи болон бусад гадаад хэлний мэдлэгийг чадварлаг эзэмшүүлэх ;


 

         3.   Хичээлийн хөтөлбөр:

Хөтөлбөрийн агуулга:

Зэрэг

Хүмүүнлэгийн ухааны бакалавр /индекс 22204/

Хугацаа

4 жил

Суралцах хэл

Англи хэл

Мэргэжлийн хөтөлбөрт тавигдах  шаардлагууд

120 кредит (Mэргэжлийн болон ерөнхий эрдэм)

Олон улсын болон төрийн бус байгууллагад дадлага хийх

Мэргэжлийн гадаад хэл 1 хичээлийг судлах (Англи хэл)

Нэг дэх сонголт- Судалгааны ажил бичих

Хоёр дахь сонголт- Төгсөлтийн шалгалт, Мэргэжлийн гадаад хэл 2 хичээлийг судлах (Орос, Хятад, Солонгос хэлний аль нэгийг сонгох)

Тэнхимийн үйл ажиллагаа

ОУХ Зочин илтгэгчийн лекцүүдэд оролцох, тэнхимийн оюутнуудын  аялалд оролцох

“Монгол улсаа хөгжүүлэе”, “Загвар НҮБ” тэнхимийн клубуудад оролцох

 

“Эм Ай Ю” дээд сургуулийн Олон улсын харилцааны хөтөлбөр нь оюутнуудыг  олон улсын байгууллага, төрийн байгууллага, гадаад орнуудтай хийгдэх бизнес, сэтгүүлчийн чиглэлээр сургаж,  эрдэм шинжилгээний чиглэл бүхий байгууллага болон хуулийн байгууллагуудад ажиллах боловсон хүчнийг мэргэжлийн түвшинд бэлтгэх зорилготой. Энэхүү хөтөлбөрт түүх, эдийн засаг, улс төр, философи, гадаад хэлний хичээлүүд багтана. Мэргэжлийн хичээлийн судлах хүрээг доороос харна уу.

 

  • Олон улсын харилцаа: Онол болон Практик

  • Дэлхийн улс төр ба аюулгүй байдал

  • Олон улсын байгууллага

  • Олон улсын хөгжил

  • Олон улсын хууль

  • Олон улсын эдийн засаг ба бизнес

  • Олон улсын харилцаан дахь зөрчилдөөн зохицуулалт ба үүрдийн энх тайван тогтоолт

  • Гадаад бодлого ба дипломат харилцаа

  • Улс төрийн философи

  • Бүс нутгийн судлал

 

       4. Ажил мэргэжлийн чиг хандлага:

 

  • Олон улсын байгууллагын шинжээч ба ажилтан (НҮБ-ын агентлагууд, АХБ, ДХБ гэх мэт.)

  • Дипломат / Гадаад албаны ажилтан

  • Гадаад харилцааны мэргэжилтэн ба үндэстэн дамнасан корпораци болон банкны зөвлөх

  • Олон улсын төрийн бус байгууллагын хөтөлбөрийн ажилтан (Эмнести Интернэшнл, Гринпис, Дэлхийн зөн гэх мэт.)

  • Сэтгүүлч болон олон нийттэй харилцах ажилтан

  • Судлаач болон профессор

 

5. Багшлах бүрэлдэхүүн

No. Бүтэн нэр Эрдмийн зэрэг Боловсролын зэрэг Мэргэжил Төгссөн сургууль
1 Анастасия Жарук (Тэнхимийн эрхлэгч) Багш Магистр Хөгжлийн бодлого "Кей Ди Ай" Төрийн бодлогын ИС, Солонгос улс
Бакалавр Олон Улсын Бизнес Удирдлага Эм Ай Ю ДС
2 Даваа Содномцог  Ахлах багш Доктор Цэргийн шинжлэх ухаан ҮБХИС
Магистр Цэргийн шинжлэх ухаан ҮБХИС
Бакалавр Цэргийн шинжлэх ухаан ҮБХИС
3 Алтанхуяг Эрдэнэчимэг  Багш Магистр Тогтвортой байгаль орчин ба төлөвлөлт Бонд ИС
Магистр Олон улсын энх тайван ба зөрчил судлал Энх тайваны төлөөх ИС
Бакалавр Олон улсын харилцаа Вьетнамын Дипломатын Академи 
4 Волвертон Калеб  Багш Магистр TESOL Эл Си Си ИC (Европын холбоо)
Бакалавр Антропологи Лий ИC(АНУ)
5 Ушоа Игор  Багш Бакалавр Гадаад худалдаа Форталезагын ИС, Бразил улс