СЭТГҮҮЛ ЗҮЙ (MC)

Сэтгүүлзүйн тэнхим


  1. Хөтөлбөрийн тухай:

Тэнхмийн эрхлэгч: Чо Инсон

Тэнхмийн нарийн бичиг: М. Гэрэлт-Од

Оффисын байршил: “Эм Ай Ю” дээд сургууль, “М” байр, 108 тоот

Холбоо барих: chair_mc@miu.edu.mn/ as_mc@miu.edu.mn

 

      2. Хөтөлбөрийн танилцуулга:

Хөтөлбөрийн эрхэм зорилго:

Сэтгүүлзүйн тэнхимийн зорилго нь Монгол, Төв Ази болон дэлхийн хэвлэл мэдээлэл мөн харилцаа холбооны салбарт оюутнуудыг ёс зүйтэй, шүүмжлэлт сэтгэлгээг гаргаж ирсэн шинийг санаачлагч удирдагч болгон сурахад тусална. Мөн бид оюутнууддаа дэлхийд болон үндэстэндээ тэргүүлэх хэмжээний мэдлэг олгоно.

Хөтөлбөрийн зорилго:

  • Оюутнуудаа мэдээ мэдээллийн салбарт дэлхийд үнэлэгдэхүйц хэмжээний дадлага, туршлагатай болгох хичээлийн хөтөлбөрөөр хангах

  • Мэдээ мэдээллийн үнэт бүтээлүүд гаргах болон шүүмжлэлтэй хэрэглэгч болгох дадлага болоод туршлагыг олгох

  • Хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбарт шинэ технологи, мэдээллийн нийгмийн эрэлт, хэрэгцээг хангаж чадах олон талын мэргэжилтэн болоход нь оюутнуудад туслах сургалт явуулах

  • Мэдээ мэдээллийн салбартаа шинэ техник технологийг хэрэглэх чадвартай мэргэжилтэн бэлтгэн сургах

  • Оюутны багаар ажиллах чадвар, нийгмийн ухааныг хөгжүүлэх

 

      3. Сургалтын хөтөлбөрийн тухай:

Сургалтын хөтөлбөрийн тодорхойлолт:

Сэтгүүлзүйн тэнхим нь оюутнуудад сэтгүүлзүйн салбарт олон талын чиглэлээр мэдлэг олгохыг зорьдог.

Сэтгүүлзүйн тэнхимийн оюутнууд нь 4 жилийн хугацаанд (8 семестер) нийт 120 кредит цагийн хичээл үзэж судалсан байна. Бүх хичээлүүд ерөнхий эрдмийн болон мэргэжлийн гэж 2 ангиллагддагаас ерөнхий эрдмийн хичээлээс 36 кредит, тэнхимийн мэргэжлийн хичээлээс 84 кредитийг цуглуулсан байх шаардлагатай. Энэхүү сургалтын хөтөлбөрөөр дамжуулан хэвлэл мэдээлэл харилцаа холбооны түүх, хурдацтай хөгжиж буй дижитал болон олон нийтийн сүлжээний сүүлийн үеийн мэдлэгийг сурагчдад хүргэхийг эрмэлздэг.

Манай сургалтын хороо нь хэвлэл мэдээлэл, харилцаа холбооны салбарын сүүлийн үеийн үйл явцыг сургалтын хөтөлбөрт тусгаж өгдөг.

 

       4. Ажил мэргэжлийн чиглэл:

Бакалаврын зэрэг авсан оюутнууд хэвлэл мэдээлэл харилцаа холбоо, сэтгүүлзүйн салбарт олон төрлийн чиглэлээр ажиллах боломжтой. Үүнд: телевиз, радио, сонин сэтгүүл, онлайн сэтгүүлзүй, сэтгүүлч нэвтрүүлэгч, олон нийтийн харилцаа, зар сурталчилгаа, кино театр гэх мэт...