БАГШ, УРЛАГИЙН БОЛОВСРОЛ (ME)

Багш, урлагийн боловсрол тэнхим


  1. Хөтөлбөрийн тухай

Тэнхимийн эрхлэгч: Доктор Ким Сонжон

Тэнхимийн нарийн бичиг: Т. Мөнхдуулга

Оффисын байршил: “Эм Ай Ю” дээд сургууль, “М” байр, М004 тоот

Холбоо барих цахим хаяг: sjkim@miu.edu.mn (Солонгос / Англи), as_me@miu.edu.mn (Монгол / Англи).

 

       2. Хөтөлбөрийн танилцуулга:

Хөтөлбөрийн зорилго:

Багш, урлагийн боловсрол тэнхимийн эрхэм зорилго бол зөвхөн Монгол төдийгүй Орос, Хятад болон Солонгос гэх мэт төв Азийн орнуудын бага болон дунд сургуулиудад заах ирээдүйн багш нарыг бэлтгэх билээ.

Хөтөлбөрийн зорилт:

Зэрэг олгох хөтөлбөр маань мэргэжлийн түвшний хөгжмийн болоод боловсролын мэдлэг олгоход оршино. Төгсөгчид маань хөгжмийн боловсролын зэрэгтэй багшийн гэрчилгээг хүлээн авах бөгөөд тийнхүү өөрсдийн хөгжмийн багшийн ажлын карьераа эхлэх боломжтой.

 

       3. Сургалтын хөтөлбөр

Сургалтын хөтөлбөрийн тайлбар

Багш, урлагийн боловсрол тэнхимийн сургалтын хөтөлбөр нь олон талбарыг багтаасан тэрээр төгөлдөр хуурын болон дуу хоолойн гүйцэтгэл, сонсголын болон бичигдсэн онол ба түүхийг төгөлдөр хуурын заах аргачлалтай хослуулан заах, найрал дууны аргачлал болоод хүүхдүүдэд мөн бусад салбарт заах аргачлал багтаж байна. Түүнчлэн бид хөгжмийн удирдаач болоод хөгжмийн технологийн ахисан түвшний хичээлүүдийг зааж байна.  

 

       4. Ажлын байрны боломжууд:

БУБ тэнхимийг төгссөнөөр танд ямар ажлын байрны боломжууд нээгдэх вэ?

  • Хөгжмийн багш

  • Хөгжимчин (Тодорхой хэмжээний чадвар шаардагдана)

  • Найрал дууны удирдаач

  • Цахилгаан төгөлдөр хуурын хамтран тоглогч

  • Хөгжмийн боловсролын зөвлөгч (Байгууллагын хөгжүүлэлтийн баг)

  • Хөгжмийн менежер / Дуурийн театр, хөгжмийн компани болон агентлагийн зохион байгуулагч

  • Хувийн хөгжмийн багш