БИЗНЕС УДИРДЛАГЫН ТЭНХИМ (IM)

Бизнес удирдлагын тэнхим


I.   Хөтөлбөрийн тухай:

Эрхлэгч: Цогийн Хулан

Нарийн бичиг: Магсаржавын Тэгшжаргал

Оффисын байршил: “Эм Ай Ю” дээд сургууль, “М” байр, 3 давхар

Холбоо барих хаяг: chair_im@miu.edu.mn/as_im@miu.edu.mn (Нарийн бичиг)

 

II.   Тэнхимийн танилцуулга:

Бизнесийн удирдлагын тэнхим нь “Эм Ай Ю” дээд сургуулийн анхдагч тэнхимүүдийн нэг бөгөөд 2006 онд анхны төгсөлтөө хийж өнөөдрийг хүртэл 500 гаруй оюутан, боловсон хүчнийг төгсгөсөн. Бизнесийн удирдлагын тэнхимийн багш нар болон сургалтын ажилчдын хувьд оюутныг элсэн орохоос эхлүүлэн сургуулиа төгсөх хүртэл судлах хичээлийн жагсаалтын дагуу онол, дадлагыг хослуулан мэргэжлийн ажлын байрыг өсгөх зорилго тавин хичээн ажилладаг.

Мэргэжлийн зорилго:

“Ирээдүйн бизнесийн манлайлагч бэлтгэх”

Мэргэжлийн зорилтууд:

1. Олон улсын бизнесийн салбарт өрсөлдөх чадвартай байх

2. Суралцагчиддаа бизнесийн  мэдлэг, онолуудыг өгөх

3. Шүүмжлэлт шийдвэрүүдийг гаргах чадварт суралцах

4. Багаар ажиллах, удирдах чадвартай болох

5. Нийгмийн асуудлуудад ёс зүйтэй хандах зөв хандлагатай болох

6. Олон нийттэй харилцах арга барилыг эзэмших, харилцаа тогтоож сурах


 

III.   Хөтөлбөрийн тухайд

Мэргэжлийн танилцуулга:

Мэдээллийн технологийн хөгжлийг даган даяаршиж буй нийгэмд менежментийн шинжлэх ухааны салбар өөрчлөгдөн хөгжсөөр буй энэ үед бизнесийн удирдлагын хөтөлбөр нь суралцагчиддаа олон улсын бизнесийн ямар ч талбарт хөрвөх чадвартай, ёс зүйтэй, мэргэжлийн зайлшгүй эзэмших онол арга зүйн мэдлэг, чадварыг эзэмшүүлэхэд оршино. Бизнес удирдлагын суралцагчдын хичээлийн  багц цагийг хавсаргав.

 

IV.   Ажил мэргэжлийн чиг хандлага:

Чадварын  хөгжүүлэлт

ОУ-ын мэргэжил дээшлүүлэх сургалтаас олж авсан тодорхой мэдлэгтэй байхын зэрэгцээ та ажил олгогчдын өндөр үнэлдэг, ажиллах чадвартай ажилчдад зориулсан олон ур чадварыг хөгжүүлж, ажлын байраа нэмэгдүүлэх боломжтой болно.

Ажил мэргэжлийн хувьд дараах ур чадваруудыг олж авна.  

∙ Хүний нөөц, маркетинг, мэдээллийн удирдлага, нягтлан бодох бүртгэл, санхүүгийн удирдлага болон үйлдвэрлэлийн менежментийн бизнесийн гол функцуудыг ойлгох

∙  Нөхцөл байдлын судалгаа ба аргументын асуултуудын талаарх таамаглалуудыг нэгтгэн дүн шинжилгээ хийх

∙  Мэдээлэл цуглуулж, тухайн мэдээлэл дээрээ хамтдаа дүн шинжилгээ хийж сурна.  

∙ Байгууллагын соёл болон манлайлагчийн чадваруудыг ойлгох.

∙ Бусдыг хүндэтгэн, соёлтой харьцах ба ёс зүйтэй байх

∙ Мэдээлэл, харилцаа холбооны судалгааг ашиглан өнөө үеийн мэдээллийн чиг хандлагыг тодорхойлох

∙ Хувь хүний хөгжил болон үүрэг хариуцлагаа ухамсарлан цагаа зөв зарцуулж сурах

Төгсөлтийн дараах ажлын байр:

Бизнесийн удирдлагын мэргэжлээр төгссөн оюутнууд дараах салбаруудад амжилттай ажиллаж, улс эх орондоо хувь нэмрээ оруулсаар байна. Үүнд:

∙ Бүх салбарын дунд болон удирдах албан тушаал

∙ Маркетинг болон борлуулалт

∙ Нягтлан бодогч

∙ Хүний нөөц, гүйцэтгэх удирдлага

∙ Хөрөнгө оруулалтын банк

∙ Худалдаа

∙ Менежментийн зөвлөх

∙ Бизнесийн сэтгэл зүйч

∙ Ложистик болон тээвэр зуучлал