ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР

ОЮУТАН СОЛИЛЦООНЫ ХӨТӨЛБӨР


“Эм Ай Ю” дээд сургуулийн оюутнууд гадаадын их дээд сургуульд суралцах бүрэн боломжтой. Оюутан солилцооны хөтөлбөр нь шинэ соёлд суралцах, эрдэм шинжилгээний ажил, гадаад хэл сурах зэрэг олон боломжуудыг оюутнуудад олгодог. “Эм Ай Ю” дээд сургуулийн оюутнууд 2, 3, 4-р курстээ уг хөтөлбөрт хамрагдах боломжтой.


Семестер бүр 10-20 оюутан солилцооны хөтөлбөрт хамрагддаг. Уг хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй оюутнууд солилцооны хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргах ба доод тал нь 3,0 голчтойгоор "Эм Ай Ю" дээд сургуульд доод тал нь 2 улирал суралцсан байх шаардлагатай.

Оюутан солилцооны хөтөлбөрт хамтран ажилладаг сургуулиудын нэг хэсгийг дор жагсаан харуулав:

  • Чуннам их сургууль
  • Ева эмэгтэйчүүдийн их сургууль
  • Халлим их сургууль
  • Хандон дээд сургууль
  • Ханъяан их сургууль
  • Жэжү их сургууль
  • КАИСТ
  • Канвон их сургууль
  • Кошин дээд сургууль
  • Кюнпук их сургууль
  • Янбиан шинжлэх ухаан, технологийн их сургууль
  • Ёнсей дээд сургууль