ОЮУТНЫ ӨВЛИЙН АЯЛАЛ

ОЮУТНЫ ӨВЛИЙН АЯЛАЛ


“Эм Ай Ю” дээд сургууль нь 2003 оноос хойш оюутны өвлийн аялалыг зохион байгуулсаар байна. Уг аялал нь 2-3 долоо хоног үргэлжилдэг бөгөөд Америк, Өмнөд Солонгос, Хятад улсын аль нэгнийг сонгон аялаж, тухайн оронтой танилцаж, мэдлэг туршлагаа арвижуулах боломжийг олгодог. Багш, ажилчид, оюутнууд хамтдаа тухайн улсын түүх соёлын дурсгалт газар, алдартай компани, нэр хүндтэй их дээд сургуулиудаар зочлон тэдний удирдлагуудтай уулзаж ашигтай мэдээлэл солилцдог.