ЗОЧИД БУУДАЛ БА АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЕНЕЖМЕНТ (HTM)

Зочид буудал ба аялал жуулчлалын менежмент тэнхим


   I. Хөтөлбөрийн тухай:

Эрхлэгч: Айсена Иванова

Нарийн бичиг: Энхзаяа Энхбат

Оффисын байршил: “Эм Ай Ю” дээд сургууль, “M” байр, 2 давхарт

Холбоо барих: chair_tm@miu.edu.mn / as_tm@miu.edu.mn 

 

    II. Хөтөлбөрийн танилцуулга:

Хөтөлбөрийн зорилго:

Зочид буудал ба аялал жуулчлалын бакалаврын зэрэг олгох хөтөлбөр нь олон улсын салбарт мэргэжлийн бөгөөд манлайлагчийн хэмжээнд бэлтгэх болно. Аялал жуулчлал болон зочид буудлын бизнес эрхлэлт нь мэргэжлийг тодорхойлох чухал хэсэг бөгөөд энэ тал дээр онцгой ач холбогдол өгдөг.

Гол онцлог:

  • Өөрийн сурсан зүйлсээ олон улсын аялал жуулчлалын хөтөлбөрүүд дээр хэрэгжүүлэх, ажлын туршлага болон гадаадад суралцах хөтөлбөр

  • Гадаад оюутнуудтай хамт суралцан олон соёлт орчинг бүрдүүлэх боломжтой.

  • Олон улсын эрдэм шинжилгээний болон үйлдвэрлэлийн туршлагатай олон орны багш нартай хамтран ажиллах.

 

   III.  Хөтөлбөрийн тухай:

Хөтөлбөрийн танилцуулга:

Зочид буудал ба аялал жуулчлалын менежмент мэргэжил нь дэлхийн хэмжээнд хурдацтай хөгжиж буй зочилохуйн салбарт оюутнуудыг бэлтгэж байна. Хөтөлбөр нь оюутнуудад өргөн цар хүрээтэй мэдлэг олгох ба зочилохуйн менежмент, санхүү ба нягтлан бодох, хүний нөөцийн менежмент, маркетинг, болон зорилтот бүлгийн менежмент түүний соёлын талаарх ойлголтыг олгох юм.  

Үйлдвэрлэлийн дадлагыг Монголдоо нэр хүндтэй амралтын газрууд, зочид буудал болон аялалын компаниудаар хийн оюутнуудад мартагдхааргүй дурсамжийг бий болгодог. Энэ нь оюутнуудын мэдлэгийг дадлага дээр тулгуурлан бататгаж өгөх ба бодит туршлага болж үлдэнэ.

 

    IV. Мэргэжлийн чиг хандлага:

Манай төгсөгч нар дараах салбарт бэлтгэгдэх болно:

  • Хувийн бизнес

  • Далайн аялал

  • Зочид буудлууд

  • Засгийн газар

  • Судалгаа

  • Амралтын газрууд

  • Ресторан

  • Цэнгэлдэх газар