ОЮУТНЫ ЗӨВЛӨЛ

 

ЗОРИЛГО, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

Сургуулийн Оюутны зөвлөлийн зорилго нь тус сургуульд суралцаж буй оюутан бүрийг сургуулийн эрхэм зорилго болох “Глобал Удирдагчидыг бэлтгэх”–д бүхий л талаар дэмжиж ажиллахад оршино.

Оюутны зөвлөлийн үндсэн чиглэл нь тогтоосон дүрэм журам, үүргийг Оюутны алба, Гадаад харилцаа, Элсэлтийн албатай хамтран хэрэгжүүлэхэд оршино. Оюутны зөвлөл нь суралцаж буй оюутанд зориулсан бүхий л үйл ажиллагаа, арга хэмжээг Оюутны албатай хамтран зохион байгуулна. Оюутны зөвлөл нь сургууль дээр явагдаж буй аливаа клуб,  дугуйлан секцийн үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллана.

 

ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Оюутны алба: Оюутнуудын Зөвлөлийн нийт гишүүдийн эрх үүргийг бэхжүүлэгч буюу ерөнхий зохицуулагч мөн.

Оюутны Зөвлөлийн ерөнхийлөгч:  Тус сургуулийн Оюутны Зөвлөлийн бүрэн эрх бүхий тэргүүн мөн.

Оюутны Зөвлөлийн дэд ерөнхийлөгч: Тус сургуулийн Оюутны Зөвлөлийн Даргын зөвлөх бүрэн эрхт дэд ерөнхийлөгч мөн юм

Үйл ажиллагаа хариуцсан багуудын ахлагч нар: Сургуулийн Оюутны Зөвлөлийн үйл ажиллагаа хариуцсан дарга нар нь байгууллагаас зохион байгуулагдах үйл ажиллагааг хянан удирдах бүрэн эрхт дарга нар мөн.

Байгууллагын төсөв хариуцагч: Сургуулийн Оюутны Зөвлөлийн төсөв санхүүг хариуцан зарцуулах бүрэн эрхт гишүүн мөн.