ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт ирээдүйн оюутнууд аа,

 

LEI хэлний төв нь 2006 онд “Эм Ай Ю” дээд сургуулийн салбар болон байгуулагдсан. Бидний зорилго бол суралцагчдадаа хэлний чадвараа жинхэнэ амьдрал дээр ашиглахын тулд сургалтанд анхаарлаа төвлөрүүлэхэд нь эхнээс нь туслах явдал бөгөөд суралцагчдын ихэнх хэсэг нь англи хэл дээр хичээл явагддаг “Эм Ай Ю” /MIU/ дээд сургуульд үргэлжлүүлэн суралцдаг бол бусад нь мэдлэг чадвараа ашиглан бизнесийн мэргэжилтэн, англи хэлний багш, аялалын хөтөч гэх мэт ажлуудыг хийх боломжтой болдог юм.

Манай хэлний төвийн сургалтын арга барил нь олон орны оюутнууд нэг танхимд хамтран суралцахдаа ангийхан болон багш нартайгаа харилцаж, сурч байгаа шинэ хэлээ сайжруулах явдал юм. Багш нар суралцагчдадаа сургалтын материалаа бүрэн ашиглахад нь туслахын тулд төрөл бүрийн идэвхжүүлэлтийн хичээл, олон төрлийн тоглоомыг ярианы идэвхтэй орчинтой хослуулан “American Headway” сурах бичгийн хамгийн сүүлд шинэчлэгдсэн хөтөлбөрийг ашиглаж байна. Бид оюутнууддаа хөгжилтэй, таатай орчныг бүрдүүлэхийг хичээдэг бөгөөд ингэснээр тэд өмнө нь тулгарсан сорилтод анхаарал хандуулах боломжтой болно.

Манай хэлний төв нь зөвхөн англи хэлний хөтөлбөртэй байсан бол өргөжин одоо монгол хэлний ангиудыг нээн хичээллэж байна. Үүнийхээ дагуу бид гадаад оюутнууд, ажилчид, жуулчдад Монголын соёлтой танилцах, харилцах боломжийг олгодог. Үүний үр дүнд эдгээр оюутнууд монголд амьдрах чадвартай болж, богино хугацаанд, монголын амьдралыг гүнзгий судалж чадна гэдэгт найдаж байна.

Таны олж авсан боловсролыг хамгийн өндөр чанартай байлгахын тулд бид хөтөлбөрөө тогтмол сайжруулж байна. Багш нарын хувьд бидний тэргүүн зорилт бол манай оюутнуудын мэдлэг, боловсрол бѳгѳѳд танд шинэ хэл сурах нь хичнээн таатай болохыг харуулах боломж олгоно гэдэгтээ бид найдаж байна.

 

Манай LEI хамт олны нэг хэсэг болохыг хүсч байвал холбогдоорой. Бид тантай уулзахдаа таатай байх болно.

 

Хэлний төвийн захирал