ЗАХИРЛЫН ОФФИС

ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН МЭНДЧИЛГЭЭ
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.

“Эм Ай Ю” дээд сургуулийн хамт олныг төлөөлөн та бүхэнтэй мэндчилж байгаадаа туйлын их баяртай байна.
Манай сургуулийн эрхэм зорилго бол оюутнууддаа чанартай боловсрол эзэмшүүлж, тэднийг зан чанарын хувьд төлөвшүүлэн 21-р зуунд өрсөлдөх чадвартай, шударга, үнэнч, шилдэг удирдагчдыг бэлтгэн гаргах юм. Бид сургалтын олон хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд олон орноос эрдэмтэн багш нарыг урин хичээл заалгахын зэрэгцээ багш, оюутан, ажилчдын дунд гэр бүлсэг дулаан уур амьсгалыг бүрдүүлэхийг зорин ажиллаж байна.
Манай оюутнууд эрдэм мэдлэг хуримтлуулахаас гадна бие даан суралцах, шинийг эрэлхийлэх, багаар ажиллах, цаг төлөвлөх, бүтээлчээр сэтгэх зэрэг олон чадваруудыг эзэмшин төгсдөг. Цаашид бид Монгол улс төдийгүй олон улсын түвшинд өрсөлдөхүйц шилдэг удирдагчдыг бэлтгэх үйл хэрэгт хувь нэмрээ оруулан, таныг амжилт өөд хөтлөх гүүр болон ажиллахыг зорино.

Бид таныг гэрэлт ирээдүй рүү тань хөтөлж нэг алхмаар ойртуулна.

“Эм Ай Ю” дээд сургуульд тавтай морил!

КУОНН Ү МҮНН
“Эм Ай Ю” дээд сургуулийн ерөнхий захирал